Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар салхины улмаас 57 хүн гэмтжээ

Японыг дайрсан “Халонг” хар салхины улмаас гэмтэж хохирсон хүний тоо 57 хүрсэн тухай “NHK” суваг  мэдээлэв. “Халонг” хар салхи нь долдугаар сарын 29-нд Марианы арлуудын орчим бүрэлдсэн юм. Хар салхи одоогоор эрчээ алдан халуун бүсийн шуурганы хэмжээнд хүрч Хёго мужийг дайрч байна. Салхины хурд секундэд 30 метр болж буурсан бөгөөд Япон тэнгисчиглэн яваа аж. Хар салхины учруулж болзошгүй хохирлоос сэргийлэхийн тулд Японы эрх баригчид 1,25 сая хүнд яаралтай нүүлгэн шилжүүлэх тухай мэдээ хүргээд байсан юм. Хар салхинаас болж өнгөрсөн ням гарагт 500 гаруй нислэгийг зогсоосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан