Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эболагаар нас барагсдын тоо 1013 хүрчээ
Баруун Африкийн орнуудад Эбола вирусын халдвар аван нас барагсдын тоо 1013 болж нэмэгджээ. Одоогоор хараахан вакцин гарган авч чадаагүй байгаа аюулт өвчний вирусын халдварыг 1848 хүн авсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдээллээ.

Зөвхөн энэ сарын 7-9-ний хооронд л гэхэд Гвиней, Либери, Сьерра-Леонд 69 хүн аюулт өвчний халдвар авсны 52 нь нас барсан талаар ДЭМБ мэдээлсэн байна.

Эболагийн вирусээр нас барагсдын дийлэнх нь буюу 373 нь Гвинейн иргэд ажээ. Тус улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард вирусын халдвар дэгджээ.

Хөрш Либери улсад 323, Сьерра-Леонд 315 хүн нас барсан байна. Харин Африкийн хүн ам хамгийн шигүү суурьшдаг Нигери улсад уг вирусээр хамгийн цөөн буюу ердөө 2 хүн нас баржээ.

Эбола вирусээс үүдэлтэй өвчин дэлхий дахинд аюул учруулж байна гэж ДЭМБ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан