Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Грекчүүд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг шаардав
Европын холбооны парламентад Грекийг төлөөлөн сууж байгаа гишүүд Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг нэн даруй цуцлахыг шаардсан байна. Америкийн шахалтаар Европын холбооны зүгээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд Орос Европын холбоо болон АНУ-аас хүнсний бүтээгдэхүүний импортлохыг хориглосон. Оросын авсан хариу арга хэмжээ нь Европын фермерүүдэд хамгийн хохиролтой тусах нь гарцаагүй болсон бөгөөд Европын холбооны парламент дахь Грекийн төлөөлөл “Европын холбоо, АНУ, НАТО –г Украин дахь фашист Засгийн газрыг дэмжиж байгаагийн төлөөс болж Европын холбоонд багтдаг олон улсын хэдэн мянган фермер дампуурлын ирмэгт туллаа” гэж онцолсон байна.
Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Грекийн арьс ширний үйлдвэрийн холбоо мэдэгдэл хийж Оросын эсрэг аваад байгаа эдийн засгийн хориг арга хэмжээг нэн даруй цуцлахыг Засгийн газраасаа шаарджээ. Грекийн арьс ширний үйлдвэрийн холбооноос гаргасан мэдэгдлээс үзвэл тус улсын энэ салбарын нийт бүтээгдэхүүний 95 хувь нь экспортод гардаг, нийт экспортын 80 хувь нь Орост ноогддог. Ийм нөхцөлд Орос арьс, шир импортлохыг хоригловол Грекийн энэ салбар бүхэлдээ мөхнө гэж анхааруулсан байна. Тодруулбал, дэлхийн арьс, үслэг эдлэлийн төв гэгддэг Кастори хот бүхэлдээ сөнөнө гэжээ. Учир нь, энэ хотын хүн амын 60 хувь нь арьс шир, үслэг эдлэлийн салбарт ажилладаг.
Европын холбоонд сүүлийн үед Оросын эсрэг авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг шүүмжлэгчдийн эгнээ нэмэгдсээр байна. Хориг арга хэмжээг АНУ-ын шахалт, дарамт дор авч байгаа ч энэ хориг арга хэмжээнээс хамгийн их хохирч байгаа нь Европын холбооны улсууд гэж шүүмжилж байгаа юм.
Европын холбооны парламентад Грекийг төлөөлөн сууж байгаа гишүүд Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг нэн даруй цуцлахыг шаардсан байна. Америкийн шахалтаар Европын холбооны зүгээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд Орос Европын холбоо болон АНУ-аас хүнсний бүтээгдэхүүний импортлохыг хориглосон. Оросын авсан хариу арга хэмжээ нь Европын фермерүүдэд хамгийн хохиролтой тусах нь гарцаагүй болсон бөгөөд Европын холбооны парламент дахь Грекийн төлөөлөл “Европын холбоо, АНУ, НАТО –г Украин дахь фашист Засгийн газрыг дэмжиж байгаагийн төлөөс болж Европын холбоонд багтдаг олон улсын хэдэн мянган фермер дампуурлын ирмэгт туллаа” гэж онцолсон байна.Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Грекийн арьс ширний үйлдвэрийн холбоо мэдэгдэл хийж Оросын эсрэг аваад байгаа эдийн засгийн хориг арга хэмжээг нэн даруй цуцлахыг Засгийн газраасаа шаарджээ. Грекийн арьс ширний үйлдвэрийн холбооноос гаргасан мэдэгдлээс үзвэл тус улсын энэ салбарын нийт бүтээгдэхүүний 95 хувь нь экспортод гардаг, нийт экспортын 80 хувь нь Орост ноогддог. Ийм нөхцөлд Орос арьс, шир импортлохыг хоригловол Грекийн энэ салбар бүхэлдээ мөхнө гэж анхааруулсан байна. Тодруулбал, дэлхийн арьс, үслэг эдлэлийн төв гэгддэг Кастори хот бүхэлдээ сөнөнө гэжээ. Учир нь, энэ хотын хүн амын 60 хувь нь арьс шир, үслэг эдлэлийн салбарт ажилладаг.
Европын холбоонд сүүлийн үед Оросын эсрэг авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг шүүмжлэгчдийн эгнээ нэмэгдсээр байна. Хориг арга хэмжээг АНУ-ын шахалт, дарамт дор авч байгаа ч энэ хориг арга хэмжээнээс хамгийн их хохирч байгаа нь Европын холбооны улсууд гэж шүүмжилж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























