Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Хятад Сар руу эргэж ирэх хиймэл дагуул хөөргөнө
Манай урд хөрш энэ он дуусахаас өмнө Сар руу эргэж ирэх сансрын хөлөг хөөргөх гэж байгаа тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлсэн байна. Хятадын батлан хамгаалах шинжлэх ухаан, технологи ба аж үйлдвэрлэлийн удирдах газраас энэхүү шинэ хиймэл дагуул Сарны хөрсний дээжийг дэлхийд авчрах ёстой “Чанъэ-5” сансрын хөлгийг бэлдэх шатных байх аж. Ийнхүү Сар хүрээд буцаж ирэх ёстой Хятадын анхны сансрын хөлгийг Сычуань мужид байдаг Сичан сансрын буудалд хүргэн хөөргөх бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа аж.
“Чанъэ-5” сансрын хөлөг нь өнөөдрийг хүртэл Хятадын хэрэгжүүлж байсан сансрын хөтөлбөрүүд дотроос хамгийн хүнд нь байх аж. Энэ сансрын хөлөг нь Сар руу нисч, тэнд газардан хөрсний дээж авахаас гадна саран дээр буух шинжилгээний хиймэл дагуул ба толгой хөлгийг Сарны тойрог замд залгагдах маш нарийн үйлдэл хийх ёстой.
Хятадууд 2020 он гэхэд Сарны тойрог замд хүн амьдрах боломжтой өөрийн гэсэн станц байгуулж, 2030 онд Улаан нүдэн гараг руу хөлөг хөөргөн хөрсний дээжийг нь авах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдээд байсан юм.
Манай урд хөрш энэ он дуусахаас өмнө Сар руу эргэж ирэх сансрын хөлөг хөөргөх гэж байгаа тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлсэн байна. Хятадын батлан хамгаалах шинжлэх ухаан, технологи ба аж үйлдвэрлэлийн удирдах газраас энэхүү шинэ хиймэл дагуул Сарны хөрсний дээжийг дэлхийд авчрах ёстой “Чанъэ-5” сансрын хөлгийг бэлдэх шатных байх аж. Ийнхүү Сар хүрээд буцаж ирэх ёстой Хятадын анхны сансрын хөлгийг Сычуань мужид байдаг Сичан сансрын буудалд хүргэн хөөргөх бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа аж.“Чанъэ-5” сансрын хөлөг нь өнөөдрийг хүртэл Хятадын хэрэгжүүлж байсан сансрын хөтөлбөрүүд дотроос хамгийн хүнд нь байх аж. Энэ сансрын хөлөг нь Сар руу нисч, тэнд газардан хөрсний дээж авахаас гадна саран дээр буух шинжилгээний хиймэл дагуул ба толгой хөлгийг Сарны тойрог замд залгагдах маш нарийн үйлдэл хийх ёстой.
Хятадууд 2020 он гэхэд Сарны тойрог замд хүн амьдрах боломжтой өөрийн гэсэн станц байгуулж, 2030 онд Улаан нүдэн гараг руу хөлөг хөөргөн хөрсний дээжийг нь авах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдээд байсан юм.
0 Сэтгэгдэл
























