Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Эбола тахлын карантины төвийг нураасан байна
Халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь нас бардаг, эмчлэх эм, урьдчилан сэргийлэх тарилга байхгүй Эбола нэртэй тахлын тархалтын талаар дэлхийн нийтээр сэтгэл түгшин ажиглаж байна. Тахал газар авсан орнууд онц байдал зарлаж, хөл хорио тогтоож, олон улсын байгууллагууд олон сая ам.долларын тусламж үзүүлсээр.
Гэтэл Эбола хамгийн их газар авсан улсын нэг Либерийн нийслэл Монровид тун таагүй нэгэн үйл явдал болжээ. Хоёр өдрийн өмнө зэвсэглэсэн этгээдүүд Эбола тахлын халдвар авсан хүмүүсийн тусгаарлах төв рүү дайрчээ. Дайралтын улмаас тусгаарлах төв бүхэлдээ сүйдэж халдвар авсан 29 хүн хот руу зугатан сураггүй болсон аймшигтай хэрэг гарч. Хөлс, шүлс, нулимс, өвчилсөн хүний бохирдуулсан эд зүйлсээр халддаг гоц халдвартай, эдгэрэшгүй Эбола өвчний халдвартай 29 хүн дэлхийн хамгийн ядуу орны нийслэл болох 1,3 сая хүнтэй хотоор чөлөөтэй явна гэдэг тахал улам газар авах гарцаагүй тохиолдол гэсэн үг. Либерид Эболагийн улмаас нас барсан хүний тоо 413-т хүрчээ.
Халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь нас бардаг, эмчлэх эм, урьдчилан сэргийлэх тарилга байхгүй Эбола нэртэй тахлын тархалтын талаар дэлхийн нийтээр сэтгэл түгшин ажиглаж байна. Тахал газар авсан орнууд онц байдал зарлаж, хөл хорио тогтоож, олон улсын байгууллагууд олон сая ам.долларын тусламж үзүүлсээр. Гэтэл Эбола хамгийн их газар авсан улсын нэг Либерийн нийслэл Монровид тун таагүй нэгэн үйл явдал болжээ. Хоёр өдрийн өмнө зэвсэглэсэн этгээдүүд Эбола тахлын халдвар авсан хүмүүсийн тусгаарлах төв рүү дайрчээ. Дайралтын улмаас тусгаарлах төв бүхэлдээ сүйдэж халдвар авсан 29 хүн хот руу зугатан сураггүй болсон аймшигтай хэрэг гарч. Хөлс, шүлс, нулимс, өвчилсөн хүний бохирдуулсан эд зүйлсээр халддаг гоц халдвартай, эдгэрэшгүй Эбола өвчний халдвартай 29 хүн дэлхийн хамгийн ядуу орны нийслэл болох 1,3 сая хүнтэй хотоор чөлөөтэй явна гэдэг тахал улам газар авах гарцаагүй тохиолдол гэсэн үг. Либерид Эболагийн улмаас нас барсан хүний тоо 413-т хүрчээ.
0 Сэтгэгдэл
Зочин
Дайрсан хумуус оорсдоо халдвар авна даа, тэнэг малууд . Эднийг хуний ертонцоос зайлуулах юмсан болдогсон бол
2014.08.19
























