Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Европын агаарын харилцаанд томоохон саад үүсч магадгүй
Исландын Бардарбунга нэртэй галт уул сэргэж байгаагаас үүдэн ойрын хугацаанд Европын ихэнх нутагт агаарын харилцаа багагүй асуудалтай тулгарч магадгүй боллоо. Өнгөрсөн бямба гарагаас энэ галт уулын орчим 2800 удаа газар хөдлөхийг Исландын цаг агаар судлалын алба бүртгэжээ. Эдгээрээс 950 нь даваа гарагт бүртгэгдсэнээс хамгийн хүчтэй нь 4,5 магнитуд байв. Галт уулын дэлбэрэх аюулыг судлаач эрдэмтэд хамгийн аюултай гэдгийн өмнөх “улбар шар” зэрэглэл хүртэл өсгөжээ. Үүнтэй холбогдуулан Исландад галт уулын ойролцоох хэд хэдэн замыг хааж, орон нутгийн агаарын тээврийн компаниудад галт уул дэлбэрч болзошгүй тухай анхааруулга явуулаад байгаа.
Бардарбунга галт уулын сүүлд бүртгэгдсэн хамгийн том дэлбэрэлт нь 1477 онд бол жижиг нь 1910 онд болж байсан аж. Энэ галт уул Исландийн Ваттнайёкюдль нэртэй том мөсөн гол дор байдаг. Дэлбэрэлт болвол гал, халуун лавын нөлөөгөөр их хэмжээний мөс хайлан үерийн аюул давхар нүүрлэх юм.
Галт уулыг дэлбэрэхэд агаар мандалд шидэгддэг хэдэн мянган тонн үнс, тоосонцор салхиар тархаж томоохон газар нутгийг манан адил бүрхдэг. Эдгээр жижиг ширхэгтэй тоос, үнс нь онгоцны мотор болон бусад эд ангийг гэмтээн сүйрэлд хүргэдгээрээ аюултай.
2010 онд Исландын Эйяфьядлайёкюдль нэртэй гал уул дэлбэрсний улмаас Европын дийлэнх хэсэгт онгоц нисэх боломжгүй болж агаарын тээврийн компаниуд асар их хохирол амсаж байсан юм.
Исландын Бардарбунга нэртэй галт уул сэргэж байгаагаас үүдэн ойрын хугацаанд Европын ихэнх нутагт агаарын харилцаа багагүй асуудалтай тулгарч магадгүй боллоо. Өнгөрсөн бямба гарагаас энэ галт уулын орчим 2800 удаа газар хөдлөхийг Исландын цаг агаар судлалын алба бүртгэжээ. Эдгээрээс 950 нь даваа гарагт бүртгэгдсэнээс хамгийн хүчтэй нь 4,5 магнитуд байв. Галт уулын дэлбэрэх аюулыг судлаач эрдэмтэд хамгийн аюултай гэдгийн өмнөх “улбар шар” зэрэглэл хүртэл өсгөжээ. Үүнтэй холбогдуулан Исландад галт уулын ойролцоох хэд хэдэн замыг хааж, орон нутгийн агаарын тээврийн компаниудад галт уул дэлбэрч болзошгүй тухай анхааруулга явуулаад байгаа.Бардарбунга галт уулын сүүлд бүртгэгдсэн хамгийн том дэлбэрэлт нь 1477 онд бол жижиг нь 1910 онд болж байсан аж. Энэ галт уул Исландийн Ваттнайёкюдль нэртэй том мөсөн гол дор байдаг. Дэлбэрэлт болвол гал, халуун лавын нөлөөгөөр их хэмжээний мөс хайлан үерийн аюул давхар нүүрлэх юм.
Галт уулыг дэлбэрэхэд агаар мандалд шидэгддэг хэдэн мянган тонн үнс, тоосонцор салхиар тархаж томоохон газар нутгийг манан адил бүрхдэг. Эдгээр жижиг ширхэгтэй тоос, үнс нь онгоцны мотор болон бусад эд ангийг гэмтээн сүйрэлд хүргэдгээрээ аюултай.
2010 онд Исландын Эйяфьядлайёкюдль нэртэй гал уул дэлбэрсний улмаас Европын дийлэнх хэсэгт онгоц нисэх боломжгүй болж агаарын тээврийн компаниуд асар их хохирол амсаж байсан юм.
0 Сэтгэгдэл
зочин
наад уулын чинь ойрхон путин гар бөмбөг барьчихсан явсан шүү
2014.08.20
























