Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Эболагийн халдвартай нуувал шоронд хорино
Сьерра-Леонегийн парламент эрүүл мэндийн тухай хуулинд өөрчлөлт оруулан эбола чичрэг өвчний халдвар авсан байж болзошгүй хүнийг гэртээ нуусан этгээдийг хоёр жил хүртэл шоронд хорих ялаар шийтгэж байхаар болов.
Сьерра-Леонед өвчний тархац, явц, аюулын талаарх мэдээлэл хангалттгүй, иргэдийн дийлэнх нь нийтийн эрүүлийг хамгаалах салбарт итгэдэггүйгээс үүдэн хүмүүс халдвар авсан хамаатан, гэр бүлийн гишүүнээ нуух хандлага олон гарч байгаа аж. Мөн холбогдох албаны хүмүүс өвчний талаарх тайлбарлах, ухуулах ажлыг буруу хийж байгаагаа халдвар авсан хүмүүс эмчилгээ байхгүй тэртээ тэргүй гарцаагүй үхэх тул гэртээ байж байгаад үхнэ гээд ойр дотны хүмүүстээ халдвар тараах нь олон болжээ. Мөн бие нь таагүйтсэн хүмүүс эмнэлэгт үзүүлбэл тэндээс Эболагийн халдвар авна гэж айгаад очихгүй байгаа нь байдлыг бүр ч ноцтой болгож байна. Дээр нь вирусын улмаас ойр дотны хүн нь нас барсан гэдгийг хэлэлгүй нуун, өөрсдийн уламжлалын дагуу газар ухан оршуулж байгаа нь өвчин хожим дахин тархах голомт бий болгож байгаа аж.
Иймд арга буюу хуулиндаа хатуу өөрчлөлт оруулсан аж. ДЭМБ-ийн ирүүлсэн мэдээгээр баасан гарагийн оройно байдлаар Сьерра-Леоне, Либери, Гвиней улсуудад Эболагийн улмаас 1427 хүн нас барж, 2600 хүн халдвар авсан.
Сьерра-Леонегийн парламент эрүүл мэндийн тухай хуулинд өөрчлөлт оруулан эбола чичрэг өвчний халдвар авсан байж болзошгүй хүнийг гэртээ нуусан этгээдийг хоёр жил хүртэл шоронд хорих ялаар шийтгэж байхаар болов.Сьерра-Леонед өвчний тархац, явц, аюулын талаарх мэдээлэл хангалттгүй, иргэдийн дийлэнх нь нийтийн эрүүлийг хамгаалах салбарт итгэдэггүйгээс үүдэн хүмүүс халдвар авсан хамаатан, гэр бүлийн гишүүнээ нуух хандлага олон гарч байгаа аж. Мөн холбогдох албаны хүмүүс өвчний талаарх тайлбарлах, ухуулах ажлыг буруу хийж байгаагаа халдвар авсан хүмүүс эмчилгээ байхгүй тэртээ тэргүй гарцаагүй үхэх тул гэртээ байж байгаад үхнэ гээд ойр дотны хүмүүстээ халдвар тараах нь олон болжээ. Мөн бие нь таагүйтсэн хүмүүс эмнэлэгт үзүүлбэл тэндээс Эболагийн халдвар авна гэж айгаад очихгүй байгаа нь байдлыг бүр ч ноцтой болгож байна. Дээр нь вирусын улмаас ойр дотны хүн нь нас барсан гэдгийг хэлэлгүй нуун, өөрсдийн уламжлалын дагуу газар ухан оршуулж байгаа нь өвчин хожим дахин тархах голомт бий болгож байгаа аж.
Иймд арга буюу хуулиндаа хатуу өөрчлөлт оруулсан аж. ДЭМБ-ийн ирүүлсэн мэдээгээр баасан гарагийн оройно байдлаар Сьерра-Леоне, Либери, Гвиней улсуудад Эболагийн улмаас 1427 хүн нас барж, 2600 хүн халдвар авсан.
0 Сэтгэгдэл
























