Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Киевт баярын, Донецкт гутамшгийн цуваа
Өнгөрсөн ням гарагт Украины эрх баригчид тусгаар тогтнолынхоо баярыг тэмдэглэн Киевийн төв талбайд цэргийн жагсаал хийлээ. Ёслолын жагсаалд Украинд үйлдвэрлэсэн “БТР-3”, “БТР-4Е” тээвэрлэгч, “Дозор” хуягт машин, “Град” ба “Смерч” гэсэн тийрэлтэт сум харвагч, агаарын довтолгооноос эсэргүүцэх “Оса”, “С-300” пуужинт систем, “Точка-У” ойрын зайн баллистик пуужинг нийтэд дэлгэжээ. Оролцсон цэргийн албан хаагчид ба байлдааны техникийг энэ жагсаалаас шууд Украины зүүн мужууд руу тусгай ажиллагаанд явуулжээ. Харин Украины зүүн мужуудад салан тусгаарлагчид энэ өдөр олзлон авсан украин цэргүүдийг Донецк хотын гудамжаар цуваанд оруулан явуулжээ. Украины армийн тасралтгүй үргэлжилж байгаа их буу, тийрэлтэт сумын буудлага бөмбөгдөлтөд өртөн ойр дотны хүмүүсээ алдаж, орон гэргүй болсон хотын иргэд украин цэргүүд рүү өндөг, ялзарч муудсан ногоо шидэлжээ. Украины эрх баригчид тусгаар тогтнолын өдрийн өмнө буюу наймдугаар сарын 24-өөс өмнө салан тусгаарлагчдын гол түшиц болсон Донецк хотыг эзлэн бүрэн цэвэрлэх даалгавар өгсөн ч цэргийнхэн хэрэгжүүлж чадсангүй. Харин салан тусгаарлагчид өрсөн давшилтад орж Азовын тэнгис рүү гарц гаргахаар тулалдаж эхэлсэн байна. Ням гарагийн орой Украины армийн 7000 гаруй цэргийг салан тусгаарлагчид бүслээд байгаа тухай мэдээлж байв.
т хүчин байж. Тэр салан тусгаарлагч нар хаанаас зэвсэглэж байгаа нь ойлгомжтой болоод байгаа юм биш үү энгийн нэг хот байсан чинь армитай байлдаад дуусахгүй ***** сум ***** техниктэй болоод байгаагийн ард Оросууд ***** техник хөрөнгөөр хангаад байлдуулаад байна шүү дээ. Путин ичмээр юмаа худлаа ярихаар бид булаан эзлэх гэж байгаа юмаа гээд үнэнээ хэлчихмээр юм
Яасан их гай украйнд болоод байна аа!
Өнгөрсөн ням гарагт Украины эрх баригчид тусгаар тогтнолынхоо баярыг тэмдэглэн Киевийн төв талбайд цэргийн жагсаал хийлээ. Ёслолын жагсаалд Украинд үйлдвэрлэсэн “БТР-3”, “БТР-4Е” тээвэрлэгч, “Дозор” хуягт машин, “Град” ба “Смерч” гэсэн тийрэлтэт сум харвагч, агаарын довтолгооноос эсэргүүцэх “Оса”, “С-300” пуужинт систем, “Точка-У” ойрын зайн баллистик пуужинг нийтэд дэлгэжээ. Оролцсон цэргийн албан хаагчид ба байлдааны техникийг энэ жагсаалаас шууд Украины зүүн мужууд руу тусгай ажиллагаанд явуулжээ. Харин Украины зүүн мужуудад салан тусгаарлагчид энэ өдөр олзлон авсан украин цэргүүдийг Донецк хотын гудамжаар цуваанд оруулан явуулжээ. Украины армийн тасралтгүй үргэлжилж байгаа их буу, тийрэлтэт сумын буудлага бөмбөгдөлтөд өртөн ойр дотны хүмүүсээ алдаж, орон гэргүй болсон хотын иргэд украин цэргүүд рүү өндөг, ялзарч муудсан ногоо шидэлжээ. Украины эрх баригчид тусгаар тогтнолын өдрийн өмнө буюу наймдугаар сарын 24-өөс өмнө салан тусгаарлагчдын гол түшиц болсон Донецк хотыг эзлэн бүрэн цэвэрлэх даалгавар өгсөн ч цэргийнхэн хэрэгжүүлж чадсангүй. Харин салан тусгаарлагчид өрсөн давшилтад орж Азовын тэнгис рүү гарц гаргахаар тулалдаж эхэлсэн байна. Ням гарагийн орой Украины армийн 7000 гаруй цэргийг салан тусгаарлагчид бүслээд байгаа тухай мэдээлж байв.
0 Сэтгэгдэл
2014.08.29
2014.08.26
























