Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
АНУ-д хувийн компаниудын бонд их наяд хүрнэ
АНУ-ын хувийн компаниудын гаргасан бондын хэмжээ энэ он гарсаар 994,9 тэрбум ам.доллар хүрч, цаашдаа нэг их наяд ам.доллар болж нэмэгдэж магадгүй тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв. Америкийн эдийн засаг их хямралын дараа эргэн сэргэж байгаа тул компаниуд олон тооны шинэ төсөл хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт ихээр татаж байгаа нь энэ аж. Энэ их мөнгөнөөс шинэ үйлдвэр худалдан авах зэрэг үндсэн гол зардлаа санхүүжүүлэх зорилгоор гаргасан бондын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 90 хувиар нэмэгдэж, 40 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бонд гарган олсон мөнгөний үлдсэн хэсгийг буюу 315 тэрбум ам.долларыг өмнөх өр төлөх, өрийн хүү, хувьцааны ноогдол ашгийг төлөх, өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авах, өрийг дахин санхүүжүүлэх зэрэгт зарцуулж. Харин өрсөлдөгчөө худалдан авах, компаниуд хоорондоо нийлэхтэй холбоотой зардлыг дарахын тулд 109 тэрбум ам.доллар зарцуулжээ.
АНУ-ын хувийн компаниудын гаргасан бондын хэмжээ энэ он гарсаар 994,9 тэрбум ам.доллар хүрч, цаашдаа нэг их наяд ам.доллар болж нэмэгдэж магадгүй тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв. Америкийн эдийн засаг их хямралын дараа эргэн сэргэж байгаа тул компаниуд олон тооны шинэ төсөл хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт ихээр татаж байгаа нь энэ аж. Энэ их мөнгөнөөс шинэ үйлдвэр худалдан авах зэрэг үндсэн гол зардлаа санхүүжүүлэх зорилгоор гаргасан бондын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 90 хувиар нэмэгдэж, 40 тэрбум ам.долларт хүрсэн байна.Бонд гарган олсон мөнгөний үлдсэн хэсгийг буюу 315 тэрбум ам.долларыг өмнөх өр төлөх, өрийн хүү, хувьцааны ноогдол ашгийг төлөх, өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авах, өрийг дахин санхүүжүүлэх зэрэгт зарцуулж. Харин өрсөлдөгчөө худалдан авах, компаниуд хоорондоо нийлэхтэй холбоотой зардлыг дарахын тулд 109 тэрбум ам.доллар зарцуулжээ.
0 Сэтгэгдэл
























