Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Цөмийн хөтөлбөрөөс татгалзвал хөрөнгө оруулалт татахад нь туслана
Ийм утгатай мэдэгдлийг Өмнөд Солонгосын эдийн засгийн асуудал хариуцсан шадар сайд, Төлөвлөлт ба Сангийн сайд Чой Ген Хван хийжээ. Азийн орнуудын эдийн засгийн хамтыны ажиллагааны талаарх уулзалт хэлэлцүүлэг дээр үг хэлэхдээ “Хэрэв Хойд Солонгос цөмийн зэвсэг хийхээс татгалзвал бид Хойд Солонгост олон улсын санхүүгийн байгууллагуудтай холбоо тогтоон гадаадын хөрөнгө оруулалт татахад нь туслах зорилгоор Зүүн Хойд Азийн орнуудтай хамтрахад бэлэн байна” гэсэн байна.
Үүнээс гадна Хойд Солонгост амжиргааны түвшин доогуур иргэдээ шаардлагатай зүйлсээр хангахад шаардлагатай байгаа дэд бүтцээ хөгжүүлэхэд нь туслахын тулд Зүүн Хойд Азийг хөгжүүлэх банк байгуулна гэж амлав.
Цаашлаад Зүүн Хойд Азийг дэлхийн эдийн засгийн төв болгох том зорилт Азийн орнуудын өмнө байгаа бөгөөд үүний тулд хөрш улстайгаар харилцаагаа хэвийн болгох шаардлагатай гэдгийг Сөүл ойлгож байгаа гэдгийг онцолжээ.
Өмнөд Солонгос ийнхүү их мөнгө амлан цөмийн зэвсгээс татгалзахыг уриалж байгаа ч он гарсаар гурав дахь удаагаа Америктай хамтарсан цэргийн хээрийн сургууль хийж байгаа юм. Хойд Солонгос энэ бүх хээрийн сургуулийг өөрийн газар нутаг руу нь хийх дайралтаа халхалсан төдийгүй гээд эрчимтэй эсэргүүцдэг. Өмнөд ба Америкийн ээлжит удаагийн хээрийн сургуульд Америкийн 30 мянга, Өмнөдийн 50 мянган цэргийн албан хаагч оролцож байгаа юм. Хойдууд хээрийн сургуулийг эсэргүүцэж байгаа гэдгийг мэдэгдэн эхэлсэн өдөр нь ойрын зайн тусгалтай баллистик пуужин далай руу харвасан. Өчигдөр их удирдагч Ким Чен Уны удирдлагаар агаарын десантын хүчин оролцсон хээрийн сургуулийг амжилттай явуулж дуусгасан байна. Энэ хээрийн сургуулийн үеэр Өмнөдийн зүгээс хийж болзошгүй цохилтод хариу цохилт өргө арга замыг шинэчлэн шалгажэээ. Хээрийн сургуулийн дараа Ким Чен Ун десантчдад хандан чадварлаг ажилласан гэж магтаад Хойд Солонгосын цэргийн ангиудад “Гацаар зуугийн эсрэг” гэсэн уриан дор эрчимтэй бэлтгэл сургуулилт хийгдэж, цэрэг дайчдын улс төр ба цэргийн бэлтгэлийг өндөр түвшинд байлгах ёстой гэжээ.
Ийм утгатай мэдэгдлийг Өмнөд Солонгосын эдийн засгийн асуудал хариуцсан шадар сайд, Төлөвлөлт ба Сангийн сайд Чой Ген Хван хийжээ. Азийн орнуудын эдийн засгийн хамтыны ажиллагааны талаарх уулзалт хэлэлцүүлэг дээр үг хэлэхдээ “Хэрэв Хойд Солонгос цөмийн зэвсэг хийхээс татгалзвал бид Хойд Солонгост олон улсын санхүүгийн байгууллагуудтай холбоо тогтоон гадаадын хөрөнгө оруулалт татахад нь туслах зорилгоор Зүүн Хойд Азийн орнуудтай хамтрахад бэлэн байна” гэсэн байна. Үүнээс гадна Хойд Солонгост амжиргааны түвшин доогуур иргэдээ шаардлагатай зүйлсээр хангахад шаардлагатай байгаа дэд бүтцээ хөгжүүлэхэд нь туслахын тулд Зүүн Хойд Азийг хөгжүүлэх банк байгуулна гэж амлав.

0 Сэтгэгдэл