Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Сонгуулийн дохио
tertei tergui AN iig odoo ard tumen songoh ni ungusun hugshin zaluugaaraa hereldeed yahav dee
Н.БАТ
“АН 2016 оны сонгуульд нэр дэвшигчдээ аль хэдийнэ тодруулчихжээ. Намын дарга ч тойрог мандатыг нь амлачихсан. Тиймээс УИХ-д нэр дэвшихээр өөрийгөө сойж бэлтгэж байсан залуус даргын өрөөнөөс хөөгдөөд гарч байна” хэмээн АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрээр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболд танаа хэмээн хаяглан шаардлага хүргүүлж буйгаа дурдаад ҮЗХ-ны ээлжит хурлыг IV сард багтаан хуралдуулах. Тэр дундаа шинээр сонгогдсон гишүүдээ батламжлах, АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх, зарим гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хөндөж тавих, АН-ын ээлжит буй их хурлыг товлох, мөн УИХ-д нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, намын гишүүддээ энэ тухайгаа тайлбарлахыг шаардаж байна гэв. Мөн АН-ын дүрэмд АН-ын дарга Их хурлаараа баталгааждаг дүрэмтэй. Тиймээс Их хурлаа хуралдуулж батламжлагдах ёстой.

Хэдийгээр түүнийг УИХ-д нэр дэвшихийг хүссэн ээлжит горилогч гэж хэлж болох ч хэвлэлийнхэнд хандсан АН-ын залуусын ярианд орхиж боломгүй зүйл хэд хэд хөндөгдсөнийг сануулахад илүүдэхгүй. Дунд шатны намын хороодын гишүүн хэмээн өөрсдийгөө танилцуулсан залуус “Сонгууль ойртсон энэ үед ардчилсан намын үйл ажиллагаа шат шатандаа ойлгомжгүй, зогсонги байдалд орчихлоо. Энэ нь намын үндсэн дүрэмтэй холбоотой байна. Үндсэн дүрэм маань цаг үеийн асуудлаа зохицуулж чадахгүй нэгэнт үеэ өнгөрөөсөн зүйл болчихож. Хоёрдугаарт нь одоо байгаа дарга нар удирдлагууд маань энэ дүрмээ биелүүлэхгүй байна” гэв. Тэр жишээ татахдаа намын шат шатны байгууллагууд дотроо байнгын хагаралтай байгааг зарим нь бүүр хоёр даргатай болчихсон явааг ч сануулав. Бидний хамгийн сайн мэдэж байгаа Дархан-Уул, Дорнод аймгийн АН-ын хороонд үүсээд буй бужигнаанаар үүнийг тайлбарлаж болно ч гэдгийг тодотгоно билээ.
Өөр нэг асуудал бол ҮЗХ-ны гишүүдэд ротаци хийх тухай дүрмийн заалтыг сэргээх хэрэгтэй гэв. “АН-аас УИХ-д нэр дэвшихийн тулд заавал ҮЗХ-ны гишүүн байх ёстой. Гэтэл ротациар ҮЗХ-ны гишүүдийн сэлгэх тухай намын дүрмийг амин сүнс болсон заалтыг нь аваад хаячихсан. ҮЗХ-ноос элдэв шалтгаанаар чөлөөлөгдсөн гишүүдийн орон дээр нөхөн сонгууль хийх гэж бөөн маргаан болж болж хийсэн одоог хүртэл шинээр сонгогдсон хүмүүсийн батламжлаагүй. Тэгэхээр ҮЗХ-ны гишүүн болж чадахгүй тохиолдолд бие дааж нэр дэвшвэл намын гишүүнтэйгээ өрсөлдөж байна гэдэг утгаараа хөөгдөх шаардлагатай болдог. Саяхан болсон дунд шатны нөхөн сонгууль зохион байгуулалт, хяналтын тогтолцоо муутай болсон гэх зэргээр багагүй шүүмж өрнүүлэв.
Хэдийгээр хамгийн ардчилалтай, маргаан мэтгэлцээн нь олны өмнө ил байдаг хэмээн АН өөрсдийгөө өмгөөлдөг ч яг үнэндээ залуу хүмүүс удирдах төвшинд нэвтрэхэд хатуухан орон зайтай болчихсон гэдгийг аль эртнээс л жирийн гишүүд нь хэлэх болсон. Үүнийг ч өчигдрийн хэвлэлийн хурал батлав бололтой. ҮЗХ-ны гишүүн бас УИХ-д нэр дэвшихээр горилогч намын залуусын төлөөлөл болсон Д.Мөнх-Эрдэнэ хоёр хуудас бүхий шаардлагаа бариад Төрийн ордон УИХ-ын даргын өрөөг зорилоо.

0 Сэтгэгдэл
2015.04.05