Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Захиргааны хэргийн 20 дугаар шүүх улсын хэмжээнд гарсан захиргааны хэргийн 50-иас илүү хувийг дангаар хариуцаж байна
Захиргааны төрлийн хэрэг маргааны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 2013 онд 1322 нэхэмжлэл, 2014 онд 2437 нэхэмжлэл хүлээн авч өмнөх онтой харьцуулахад зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд хандсан иргэдийн тоо 603-аар буюу 89,3%-иар, хуулийн этгээдийн тоо 82-оор буюу 12,6%-иар тус тус өсчээ. 2013 оноос 2014 онд шийдвэрлэсэн захиргааны төрлийн хэрэг маргааны тоо 7.32 хувийн өсөлттэй гарчээ. Харин шүүхийн ачааллын хувьд харилцан адилгүй байгаа ч Нийслэлийн хэмжээнд гарч байгаа энэ төрлийн хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх шийдвэрлэж байгаа юм. Гэхдээ шүүгч зөвхөн өөрт хуваарилагдсан хэрэг маргааныг шийдвэрлэхээс гадна шүүх бүрэлдэхүүнд оролцох, хэргийн оролцогчидтой уулзах, сургалтад хамрагдах зэргээр ажлын ачаалалтай байдаг. Харин шүүх тойргийн системээр ажиллаж эхэлснээр хэрэг маргааныг дагнан хянан шийдвэрлэх, шүүгч мэргэших, ачаалал буурах зэрэг олон ач холбогдолтой гэдэг. Тэгвэл шинэ системээр ажиллаад багагүй хугацааг өнгөрөөсөн шүүхээр хэрэг маргаанаа таслуулсан иргэд шүүхийн үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгч байгаа талаар бид “Легал Полисти” ХНН-н Хуульчийн туслах С.Эрдэнэсувд болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Хос-Эрдэнэ нараас цөөн асуултад хариулт авлаа.
С.Эрдэнэсувд: Шүүх илүү чирэгдэлгүй болсон байна
-Хуульчийн туслах бараг өдөр бүр шүүхээр орж гардаг байж магадгүй. Гэхдээ хамгийн сүүлд ямар төрлийн хэргээр шүүхэд хандсан бэ?
-Төрийн албаны маргааны асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандсан. Гадаад хэргийн яам (ГХЯ)-ны Төрийн захиргаа удирдлагын дарга С.Сүхболдыг ажлаас нь тодорхой үндэслэлгүйгээр тухайн үеийн (ГХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга албан тушаалаас нь үндэслэлгүй бууруулах нэрийтлэлээр ажил албан тушаалгүй болгосон байсан. Энэ хэргээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцсон юм. Тус хэргийг шүүсэн шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгчийн туслах Д.Хишигбаяр нар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд талархах нь зүйтэй болов уу. Ер нь, аливаа албан байгууллагын удирдах албан тушаалтан ажлаас халах тушаал гаргахдаа тодорхой үндэслэлтэй шийдвэр гаргаж байх ёстой. Үгүй бол эргээд хууль хяналтын байгууллагаар хянагдаж шийдвэрлэгддэг. Энэ төрлийн маргаантай асуудалд хандахад иргэдэд эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас нэхэмжлэлийн шаардлагаа юу гэж үнэн зөв тодорхойлох вэ, шүүхийн үеэр өөрийн санаа бодлоо хэрхэн бүрэн илэрхийлэх вэ гэдгээ мэддэггүй тохиолдол бий. Тиймээс иргэд эрх зүйн мэдлэгтэй төлөөлөгч хөлслөх нь ихэссэн байна.
-Шүүхийн шинэтгэл явагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд шинэтгэлийг янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Харин та энэ шинэтгэлийн хүрээнд эерэг болон сөрөг талыг нь хэрхэн олж харж байна вэ?
-Хамгийн түрүүнд итгэлтэй хэлж чадах зүйл нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхүүд илүү нээлттэй болсон явдал гэдгийг онцлох хэрэгтэй байх. Өмнө нь бол шүүх хурлын тов, шийдвэрүүд, бүх зүйл нь цахим системд ороогүй байсан шүү дээ. Харин нээлттэй болгож өгснөөр нууцад хамаарах мэдээлэл биш л бол хүссэн нь шүүхийн тухай мэдээллийг чөлөөтэй авч чаддаг боллоо. Бүр гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг хүртэл харж болно. Энэ нь анализ хийх, хяналт тавих, судалгааны материал болох гээд олон давуу талтай. Мөн шүүх нээлттэй болсноор захиргааны хэргийн шүүх илүү иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай болсон санагдсан. Миний сүүлд оролцсон шүүх хуралд гэхэд л захиргааны шүүх газар дээр нь очиж нотлох баримтыг үзсэн.
Б.Хос-Эрдэнэ: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх улсын хэмжээнд захиргааны хэрэг маргааны 53.4 хувийг дангаар шүүж байна
-Түрүүн бид ярилцаж байлаа. Захиргааны хэрэг, маргааны тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тухай. Захиргааны хэргийн 20 дугаар шүүх хэр ачаалалтай ажиллаж байна вэ?
-Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь улсын хэмжээнд шийдвэрлэсэн захиргааны дийлэнх хэрэг маргааныг шийдсээр ирсэн. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх улсын хэмжээнд шийдвэрлэсэн захиргааны хэргийн 53.4 хувийг хянан шийдвэрлэж байна. Тэгэхээр ачаалалнэг шүүгчид их өндөр байгаа гэсэн үг. Өнгөрсөн оны шүүн таслах ажиллагааны статистикаас харахад л 56.7 хэрэг нэг шүүгчид дангаар хуваарилагдаж байна.
-Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн маргааны төрөл гарсан байх. Өнгөрсөн оны сүүлийн статистик ямар маргааны төрөл давамгайлсан бэ?
-Нийт шийдвэрлэсэн хэргийн 38.6 хувийг газрын маргаан эзэлж байгаа нь хамгийн өндөр хувь. Үүний дараа төрийн албаны маргаан 17.8, татварын маргаан 9.6 зэрэг хувь хэмжээтэй байгаа.
-Ёс зүйн хороо ажиллаж байгаа юм билээ. Санал гомдол ирсэн үү?
-Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Тамгын газрын дэргэд ёс зүйн хороо ажиллаж эхэлсэн. Ёс зүйн хороо нь тус шүүхийн захиргааны ажилтны ёс зүйтэй холбогдуулан сургалт, семинар байнга зохион байгуулж, ажилчдад ажиллах дүрэм журам, ёс зүйн талаархи үргэлжилсэн сургалт зохион байгуулж, шүүхийн сургалтын хөтөлбөртөө оруулан ажилладаг. Одоогоор шүүхийн ажилтны талаархи гомдол санал ирээгүй байна.
С.Эрдэнэсувд: Шүүх илүү чирэгдэлгүй болсон байна
-Хуульчийн туслах бараг өдөр бүр шүүхээр орж гардаг байж магадгүй. Гэхдээ хамгийн сүүлд ямар төрлийн хэргээр шүүхэд хандсан бэ?-Төрийн албаны маргааны асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандсан. Гадаад хэргийн яам (ГХЯ)-ны Төрийн захиргаа удирдлагын дарга С.Сүхболдыг ажлаас нь тодорхой үндэслэлгүйгээр тухайн үеийн (ГХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга албан тушаалаас нь үндэслэлгүй бууруулах нэрийтлэлээр ажил албан тушаалгүй болгосон байсан. Энэ хэргээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцсон юм. Тус хэргийг шүүсэн шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгчийн туслах Д.Хишигбаяр нар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд талархах нь зүйтэй болов уу. Ер нь, аливаа албан байгууллагын удирдах албан тушаалтан ажлаас халах тушаал гаргахдаа тодорхой үндэслэлтэй шийдвэр гаргаж байх ёстой. Үгүй бол эргээд хууль хяналтын байгууллагаар хянагдаж шийдвэрлэгддэг. Энэ төрлийн маргаантай асуудалд хандахад иргэдэд эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас нэхэмжлэлийн шаардлагаа юу гэж үнэн зөв тодорхойлох вэ, шүүхийн үеэр өөрийн санаа бодлоо хэрхэн бүрэн илэрхийлэх вэ гэдгээ мэддэггүй тохиолдол бий. Тиймээс иргэд эрх зүйн мэдлэгтэй төлөөлөгч хөлслөх нь ихэссэн байна.
-Шүүхийн шинэтгэл явагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд шинэтгэлийг янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Харин та энэ шинэтгэлийн хүрээнд эерэг болон сөрөг талыг нь хэрхэн олж харж байна вэ?
-Хамгийн түрүүнд итгэлтэй хэлж чадах зүйл нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхүүд илүү нээлттэй болсон явдал гэдгийг онцлох хэрэгтэй байх. Өмнө нь бол шүүх хурлын тов, шийдвэрүүд, бүх зүйл нь цахим системд ороогүй байсан шүү дээ. Харин нээлттэй болгож өгснөөр нууцад хамаарах мэдээлэл биш л бол хүссэн нь шүүхийн тухай мэдээллийг чөлөөтэй авч чаддаг боллоо. Бүр гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг хүртэл харж болно. Энэ нь анализ хийх, хяналт тавих, судалгааны материал болох гээд олон давуу талтай. Мөн шүүх нээлттэй болсноор захиргааны хэргийн шүүх илүү иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай болсон санагдсан. Миний сүүлд оролцсон шүүх хуралд гэхэд л захиргааны шүүх газар дээр нь очиж нотлох баримтыг үзсэн.
Б.Хос-Эрдэнэ: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх улсын хэмжээнд захиргааны хэрэг маргааны 53.4 хувийг дангаар шүүж байна
-Түрүүн бид ярилцаж байлаа. Захиргааны хэрэг, маргааны тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тухай. Захиргааны хэргийн 20 дугаар шүүх хэр ачаалалтай ажиллаж байна вэ?-Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь улсын хэмжээнд шийдвэрлэсэн захиргааны дийлэнх хэрэг маргааныг шийдсээр ирсэн. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх улсын хэмжээнд шийдвэрлэсэн захиргааны хэргийн 53.4 хувийг хянан шийдвэрлэж байна. Тэгэхээр ачаалалнэг шүүгчид их өндөр байгаа гэсэн үг. Өнгөрсөн оны шүүн таслах ажиллагааны статистикаас харахад л 56.7 хэрэг нэг шүүгчид дангаар хуваарилагдаж байна.

0 Сэтгэгдэл