Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ч.Сайханбилэг: Үл ойлголцол үүсгэхгүйн тулд УИХ яаралтай хэлэлцээд, Засгийн газар шийдвэрээ гаргаад явна

2015 оны хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хамтран мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Мэдээллийн эхэнд бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын хаврын чуулган эхлээд Ардчилсан намын бүлэг анхныхаа хуралдааныг хийлээ. Бүлгийн гишүүдэд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд мэдээлэл хийлээ. Мөн Тавантолгойн асуудлаар гишүүд мэдээлэл авч, санал бодлоо хуваалцаж, шийдвэрлэлээ. Тавантолгойн асуудлаар гурван зүйл заалттай шийдвэрийг АН-ын бүлэг гаргаж байна. Нэгдүгээрт, АН-ын бүлэг бусад намын бүлгүүдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Хоёрдугаарт энэ хэлэлцэж байгаа гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг дээр гишүүд санал нэгдлээ. Гуравдугаарт УИХ-аар хэлэлцсэний дараа гэрээнд гарын үсэг зурах эрх олгох нь зүйтэй гэж үзлээ” гээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-М.Энхсайхан сайд мэдээлэл хийсэн. Өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн гэрээг танилцуулж, гарын үсэг зурах асуудал яригдана. Үүнийг заавал УИХ-аар оруулж танилцуулах шаардлагагүй. Гүйцэтгэх засаглал, УИХ бол тусдаа гэж хэлсэн. Засгийн газрын хуралдаанаар ямар шийдвэр гаргах бол?
Ч.Сайханбилэг: -УИХ дахь АН-ын бүлэг зуун хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тавантолгойн хэлэлцээртэй холбоотой зүйл, заалтуудаа Улсын Их Хуралд оруулж ирж танилцуулаач ээ гэсэн хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан. Үүний дагуу би бүлгийн гишүүдээс нэг зүйлийг хүссэн. Энэ асуудлыг хурдан хугацаанд, хамгийн 14 хоногийн дотор багтаан хэлэлцүүлж шийдвэрлэж өгөхийг хүсссэн. Үндсэндээ зөвшилцөж ойлголцсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр Тавантолгойн хэлэлцээр цааш үргэлжилнэ. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч консерциумын төлөөлөгчтэйгээ өнөөдөр уулзаж, энэ чиглэлийн засваруудаа хийнэ. Засгийн газар өнөө орой хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцээд, Улсын Их Хуралд танилцуулах бэлтгэл ажлуудаа базаана.
Өчигдөр орой би олон нийтэд хандаж үг хэлсэн. Монгол Улс эдийн засгаа тэлэхийн тулд томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлагатай байгаа. Нэг, хоёр долоо хоногийн хувьд энэ асуудал харьцангуй гайгүй. Дахиж нийгэмд үл ойлголцол үүсгэхгүйн тулд УИХ энэ асуудлаа яаралтай хэлэлцээд, Засгийн газар холбогдох шийдвэрээ гаргаад явна. 

-Улсын Их Хурлын даргын өгсөн мэдээлэл дээр энэ бол хоёрдугаар сарын эцэст өгсөн ажлын материал байсан. Эцсийн байдлаар гишүүд ч тэр, олон нийтэд ч тэр танилцуулаагүй. Энэ бол буруу мэдээлэл гэж М.Энхсайхан сайд мэдэгдсэн..?
З.Энхболд: -Өнөөдөр Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурах гэж байсан. Гадаад хэргийн яамнаас  өнөө өглөө миний нэр дээр цаасан дээр буусан хэлбэрээр болон электрон шуудангаар ирснийг УИХ-ын гишүүдэд болон вебсайтад тараасан байгаа. М.Энхсайхан миний буруу, зөв ярихыг шийддэггүй. М.Энхсайханы ажлаа буруу, зөв хийж байгааг УИХ шийддэг. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй. Яагаад УИХ-ын вэб хуудсанд тавьсан гэхээр Тавантолгой онцлогтой компани. Нийт иргэд хувьцаатай. Ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж, ойлгож, юу хийх гэж байгаагаа ухамсарлах ёстой. Энэ бол нууц биш, ил байх ёстой. Засгийн газрын хэлэлцээрийг анхнаасаа ил тод байлгахыг шаардсан. Одоо үр дүнд хүрч байна. Яг гарын үсэг зурахад бэлдсэн гэрээг монголчууд та бүхэндээ, иргэддээ ил болгож байгаа нь энэ. Тийм учраас Ерөнхий сайд өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурал цаг алдахгүй хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг олгоно.

-Эхний байдлаар орж ирэх мөнгөнөсөө иргэн бүрт хувьцааг амь оруулах зорилгоор дансанд нь 100,000 төгрөг хийнэ гэсэн яриа байгаа. Үүнийг олон нийт янз бүрээр хүлээж авч байна. Бүсээ чанагалах бодлого барьж байж заавал ингэж бэлэн мөнгө тараах шаардлага байсан уу?
-Энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж, санал бодлоо илэрхийлэх бололцоо нь гарч байна гэж хэлж болно.
0 Сэтгэгдэл
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Хамгийн их уншсан