Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Турк улстай Хархорин хотыг аялал жуулчлалын бүс болгоход хамтарна
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу манай улсад айлчилж байна. Хоёр улсын гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Дипломат сургалт, баримт бичиг болон мэдээлэл солилцооны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Туркийн дипломатын академид одоогийн байдлаар манай талаас 16 хүн суралцаж байгаа бөгөөд энэ тоог нэмэгдүүлэхээс гадна ГХЯ-ны үйл ажиллагааг чадавхжуулахад чиглэж буйг онцоллоо.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярихдаа, “БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу манай улсад анх удаагаа айлчилж байна. Манай хоёр улс эртний түүхийн хэлхээ холбоотой, ижил, төстэй хэл соёл, өв уламжлалтай бөгөөд Түрэгийн Билгэ хаан, Культэгин, Мэргэн Тоньюкук нарын хаад, ноёдын хөшөө дурсгал хадгалагдан үлдсэнийг та бүхэн сайн мэднэ. “Гуравдагч хөрш” хэмээн Турк улсыг 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан. Тиймээс манай улс БНТУ-тай найрсаг харилцаа, үр ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд хэлэлцээ өрнөлөө. Хоёр орны хооронд аялал жуулчлал, арьс шир, барилга, худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Туркийн олон улсын хөгжлийн ТИКА агентлагийн шугамаар 1994 оноос эхлэн нийт 30 сая ам. долларын техникийн тусламжийг манай улсад үзүүлсэн. Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах төсөл, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн мүзей байгуулах гээд 30 орчим хөтөлбөр төслийг нэрлэж болно. Энэ удаагийн хэлэлцээгээр арьс ширээ боловсруулж дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах тал дээр төвлөрч ярилцав. Улмаар Монгол малыг эрүүлжүүлэхэд хамтарч ажиллахаар зөвшилцлөө. Түүнчлэн Хархорин хотыг аялал жуулчлалын хот болгоход хамтарна. Мөн төрийн байгууллагуудаас иргэдэд олгох төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим виз олгох талаар хөндлөө” хэмээн онцлов.
Харин БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу хэлэхдээ, “Турк улс Монгол Улсаас 8000 км-ын зайд оршдог ч бидний түүхийн хэлхээ 1300 жилийн тэртээгээс эхтэй. Монгол Улс гадаад бодлогынхоо үзэл баримтлалд Турк улсыг ““Гуравдагч хөрш” хэмээн тодотгосонд таатай байна. Хоёр талын уулзалт бүх салбар харилцаагаа өргөжүүлэх, харилцан дээд хэмжээний айлчлалыг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Өнөөдрийн уулзалтаа хоёр улсын худалдааны эргэлтийг жилд 200 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүллээ. Мөн уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал зэрэг бүх салбарт хэрхэн хамтрах талаар яриа өрнүүллээ. Өчигдөр Түрэг улсын бичиг дурсгал байдаг Хархорин хотод айлчлаад ирлээ. Монгол Улс Орхоны хөндийг 2004 онд биет бус соёлын өвөөр сонгосонд баяртай байна. Хархорин хотын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн хоёр улс хоорондын шууд нислэг болон цаашдын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ахиц гарна гэж найдаж байна. Монголын үндэсний тээвэрлэгч компанитай агаарын тээврийн салбарт манай талаас хамтран ажиллах боломжтой” гэлээ.
Дашрамд дурдахад Турк улсад манай улсын 2471 иргэн оршин суудаг.

0 Сэтгэгдэл