Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ж.Батзандан гишүүний өнөөдрийн жагсаалд бороо саад болж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тавантолгойн гэрээний хөрөнгө оруулалтын төслийн талаар өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд мэдээлэл хийж байсан. Энэ үеэрээ тэрээр Тавантолгойн одоогийн гэрээгээ тэр чигтээ үргэлжилбэл жагсаал цуглаан зохион байгуулахаас өөр аргагүй гэж байсан юм. Тэгвэл тэрээр Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, иргэдээс санал авах ажиллагаа зохион байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Учир нь тэр “Тавантолгойн ордыг социализмийн үед Оросын геологичид 100 сая ам.доллараар хайгуул хийсэн. Тэдний судалгаагаар 6.3 тэрбум тонн нөөцтэй энэхүү ордын 30 хувь нь хатуу, 70 хувь нь коксжих нүүрс болох нь тогтоогдсон. Австралийн болон барууны орнуудын стандартаар хийсэн судалгаагаар 7.3 тэрбум тонн нөөц илэрсний 70 хувь нь коксжих нүүрс хэмээн тогтоожээ. Зөвхөн 6.3 тэрбум тонн гэж тооцоолоод нэг тонн нүүрсийг 30 ам.доллараар бодоход 180 тэрбум ам.долларын хөрөнгө газар доор байна. Энэхүү хөрөнгийг тооцоо судалгаагүй зөвхөн гадаадынханд найр тавьсан байдлаар шийдвэрлэхийн эсрэг байгаа. Мөн Тавантолгойн хувьцаанаас 2.1 сая иргэн эзэмшдэг ч, энэ нь саналын эрхгүй гэж үзсэн. Энэ нь бидний хувьцаагаа захиран зарцуулах эрхийг зөрчиж байгаа явдал” гэж мэдэгдээд өнөөдөр Чингисийн талбайд иргэдээс санал авах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг сэргээлгэх чиглэлээр цуглаан зохион байгуулахаар болжээ.
Гагцхүү үргэлжлэн орж байгаа бороо эрхэм гишүүний цуглаан, гарын үсэг цуглуулах ажилд багагүй саад болох шинжтэй.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Batzandan gishuun margaash yamar bhiig medehgui baij jun ireedui ve,kkk gishuunee boroonoor jagsdaggui l bhgui ju ta martjee,tosoorchihson bna uuu ,nogoo neeh huzuundee lam shig shar tuuzaa zuuvel surtei shuu
Хамгийн их уншсан