Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Огцруулна, огцруулахгүй, гарна, гарахгүй...
Л.НОМИН

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “огцруулна, огцруулахгүй” гэдэг зөрчилтэй мэдээлэл хөвөрсөөр. Болдог юм болдгоороо л гэдэг шиг. Хэн нэг нь ямар нэг шалтаг гаргаж ирнэ, түүнийг дэвэргэж, огцруулах асуудал хүртэл нь хөгжүүлдэг сценари бий. Ерөнхий сайд болгоны туулдаг давааны нэг ч гэж болох. Сөрөг хүчин, гомдогсод гээд огцруулах асуудал гаргаж тавих эзэн мундахгүй. Ядаж л хэсэгтээ хэвлэлээр бичигдэж, “од” болно. Огцруулах асуудал өргөн барьчихаад шинэ нөхцөл байдал үүслээ хэмээх шалтгаан хэлж саналаа эргүүлэн татаж байсан туршлагатай О.Баасанхүү гишүүн санаачилга өрнүүлэв. Түүний санаачилгад 17 гишүүн нэгдэж гарын үсэг зурсан гэх боловч үнэн хэрэгтээ гарын арван хуруунд ч хүрэхгүй нэр дурайж байгаа гэх.

Засгийн газарт суудал хувааж суугаа “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч намын нэг МАХН-аас гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах санаачилга гаргаж буй нь гайхаад байх зүйл биш. Эвслийн бүлгийнхэн хэзээнээс л нэгдсэн байр суурь гээчийг баримталж ирээгүй. Ямартай л УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хуулийн төсөл хэлэлцэх гэтэл “Манай эвслийн бүлэг байр сууриа нэгтгээгүй учраас завсарлага авъя” гэдэг үгийг хэлээд сууж байсан тохиолдол цөөнгүй. Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан учир Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцрох ёстой гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан, Л.Цог, Д.Тэрбишдагва, Г.Уянга нар гарын үсгээ зурав. Ерөнхийдөө эвсэл дотроо МАХН-ынхан л гэдийлттэй байгаа гэсэн үг. Эцсийн шийдвэрийг Сөүлээс гаргана гэдэг мессэж ч ниссэн. Тиймээс БНСУ-д байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяртайгаа уулзахаар Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар явсан гэх мэдээлэл ч гараад амжсан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Японд очиж Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О.Чулуунбатыг эргэснээ мэдээлэв. О.Чулуунбат Японд гурван сар эмчлүүлж байгаа учир эргэж, тойрохоор очиж, хурдан эдгэж эрүүл саруул болоод эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед Ерөнхий сайдад зөвлөгөө өгөөрэй хэмээн дүрс бичлэг хийжээ...

Ерөнхий сайдыг огцруулах аян зарласан МАХН-ынхан Засгийн газрыг орхин гарах тухай үе үе чих дэлсдэг. Тэгвэл УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг огт өөр байр суурь илэрхийлэв. Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Эвслийн бүлэг Засгийн газраас гарах тухай асуудал хаана ч яригдаагүй” гэдэг товч хариулт өчигдөр хэллээ. Бүлэгтээ асуудлаа ярилцаагүй гишүүдийн түр зуурын шоу үзүүлбэр “Ерөнхий сайдыг огцруулъя” гэдэг нэртэй байв уу. Эсвэл дээрээс өгсөн даалгавар нь огцруулахгүй гэдэг шийдвэр байсан уу. Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан гурван гишүүний мэдээллийг өнгөрсөн долоо хоногт бүлгийнхээ хурлаар сонсоод л өнгөрсөн төдийгөөс хэлэлцэж шалиагүй аж. “Шударга ёс” эвслийн нэрээр хоёр сайд, хэд хэдэн дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын суудал авсан  учир тийм ч амар зайгаа тавиад өгчихгүй нь тодорхой. Зүгээр л үе үе “огцруулъя, Засгаас чинь гарлаа шүү” гэдэг ээлжит “Айлгах төлөвлөгөөнийх” нь нэг хувилбар энэ бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан