Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Порошенко: Өнөөгийн дайн бол Аугаа их Эх орны дайн

Украины ерөнхийлөгч Петр Порошенко төрийн тэргүүн болоод нэг жил болсонтойгоо холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Донбасст болж байгаа өнөөгийн дайн бол Аугаа их Эх орны дайн гээд, Марьинкад болсон байлдааны үеэр оросын гурван цэргийн албан хаагчийг баривчилсан гэж мэдэгдсэн байна.
-Зургадугаар сарын 3-нд тусгай үүргийн мянга орчим дайчид оролцсон бүрэлдхүүн тодорхой тооны танк, хуягт машинаар дэмжүүлэн давшсан, энэ бол Марьинкаг түргэн эзлэхийн төлөө хийсэн ажиллагаа гэж украины ерөнхийлөгч ярьжээ.
Үүний үр дүнд “Украины зэвсэгт хүчин амжилттай ажиллаж Марьинкаг зургадугаар сарын 4-нд чөлөөлж “Ерөнхий командлагчийн тушаалаар хотыг цэвэрлэх ажилд орсон” гээд “Марьинкаг хорлон сүйтгэгчдээс бүрэн чөлөөлж, энэ үеэр салан тусгаарлагчдаас 12 хүн олзолсны гурав нь ОХУ-ын харьяат цэргийн албан хаагч байсан” гэсэн байна.
Баривчилсан хүмүүсийнхээ нэрийг Порошенко дурдаагүй ч Марьинкад бидэнтэй байлдсан салан тусгаарлагчлын нэрсийг жагсаах аргагүй гэжээ.
-Энэ бол ямар ч хяналтгүй зэвсэглэсэн бүлэглэлүүд байсан болохоор тэднийг нэрлэхийн аргагүй. Ийм л болохоор ямар ч хяналтгүй энэ бүлэглэл, хүмүүсийг манай казакууд, “Призрак” батальон, “Бэтмен”, “Черти” тусгай хүчнийхэн устгасан гэсэн байна.

Ерөнхийлөгч Порошенко бас салан тусгаарлагчдын байлдааны ажиллагаа “тавдугаар сарын 9”-ний дараанаас улам идэвхижсэн гээд одоо Украины хил орчимд болон салан тусгаарлагчдын эзэлсэн газар нутаг дахь ОХУ-ын цэргийн тоо үлэмж нэмэгдсэн. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш манай хилийн орчим оросын цэргийн ийм хүчин хэзээ ч байрлаж байгаагүй юм. Ийм их хүчийг тодорхой, чухал үүргээр л тэнд байлгаж байгаа гэж би бодож байна гэж мэдэгджээ.
Оросын цэргийн энэ бүлэглэлд байлдааны бүхий л нэгж, усан доогуур шумбагч хөлөг хүртэл бий гэж онцолсон байна.
Украины ерөнхийлөгч энэ үеэрээ украин улс энхийг сахиулах гэрээний бүхий л заалтыг биелүүлж байгаа, харин оросын тал энэ үүргээ биелүүлэхгүй бол өөрийнхөө эсрэг хоригийг л улам сунгах болно гэжээ.
Ерөнхийлөгч Порошенко “Крымыг өөртөө нэгтгэсэн болон Донбасст түрэмгийлэл үйлдэж байгаагийнхаа хариуг Орос өндөр үнээр л төлөх болно” гээд Донбасст энхтайван тогтоох нь украины эрх баригчдын үндсэн үүрэг гэсэн байна.
Ингээд дайн дуусвал украины талаас амь үрэгдсэн 1700 цэрэг, сураггүй алга болсон 600 хүнд дурсгалын хөшөөний цогцолбор босгох болно гээд “Алдрын цэцэрлэгт хүрээлэнд Аугаа их Эх орны дайны үед амь үрэгдсэн нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын дэргэд манай Их Эх орны дайны нэр нь үл мэдэгдэх дайчдын дурсгалын цогцолбор босгоно гэж би бодож байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
06-10
teneg hohol baruuni tejeeber gahai
2015.06.10