Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Хятадад осолдсон хөлгийн амь үрэгдэгсдийн тоо 431 хүрлээ

Хятадын “Дорнын од” аяллын хөлөг Шар мөрөнд живж осолдсоны улмаас амь үрэгдэгсдийн тоо 431 хүрлээ гэж аврах албаныхан мэдээлснийг Синьхуа агентлаг дамжууллаа. Үүний өмнө 406 хүн амь үрэгдсэн, 36 хүн сураггүй алга болж, 14 хүнийг аварсан гэж мэдээлж байсан юм.
Нанкин хотоос хятадын баруун өмнөд нутгийн Чунчин руу зорчиж явсан багийн 46, зорчигч 405 хүнтэй аяллын “Дорнын од” хөлөг даваа гарагт Хубэй мужийн нутагт Шар мөрөнд живж осолдсон юм. Амьд гарсан зорчигчдын хэлснээр бол дөрвөн давхартай хөлөг ердөө 30-60 секундын хооронд живж 15 метрийн гүнтэй усан доор оржээ.
Даваа гарагаас эхлэн аврах ажилд 3,4 мянган цэрэг, 1,7 мянган цагдаа оролцож 250 хөлөг, хөнгөн завины тусламжтай хүмүүсийн цогцосыг хайж байгаа юм.

0 Сэтгэгдэл