Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Шинэковуудад дайх захиас

...“Манай Улсын таван хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд, нийт хүн амын 37,5 хувийг 15-34 насныхан эзэлж байгаа”. “Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд С.Зориг агсан 27 настай байлаа”. “1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүдийн дотор 30 хүртэлх насны залуус 10 хувийг, 30-40 насныхан 19 хувийг нь эзэлж байсан түүхтэй”...

Ардчилсан хувьсгалыг залуучууд л эхлүүлж байсан ч өнөөдөр залуу хүн улс төр яривал хэтэрхий их улстөржлөө, бялдууч гэх үг сонсох болсон. Гэтэл намуудын сонгуулийн сурталчилгаа оюутан, залуучууд руу л шууд ханддаг. Монгол бол залуу улс хэмээн зарлан тунхагладаг ч шийдвэр гаргахдаа тэднийхээ дуу хоолой, үгийг тэр бүр сонсдоггүй. Тиймдээ ч “Улс төрд шинэ манлайлагч” төслийг өөлж муулах нь сайшааж магтахаасаа олон сонсогдох. Уг нь тэд улс төрийн гал тогоонд орж ирэх гэж учир утгагүй улайрч, зүтгээд байгаа зүйл харагдахгүй л байгаа юм. Хэн нэгэн даргын цүнх барьж гүйснийхээ шагналд албан тушаалд очиж, гар хөл болсноороо өөрийгөө үнэлүүлнэ гэдэг залуусын явах зам биш. Тийм болохоор Монголын улс төрд шинэ, зөв залуусаар хүч сэлбэх цаг ирснийг судалгаанууд харуулсаар байдаг. Даанч шинэхэн намуудыг өөр өнгө төрх бүрдүүлэх орон зай хумигдмал байна. Залуучуудын нэгдсэн нам гэж байгуулаад Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадалгүй аргагүйн эрхэнд ИЗНН-нд уусчихлаа. Хөдөлмөрийн үндэсний нам залуу инженер, эмч, багш нараараа багаа бүрдүүлж эхэлсэн.

Харин тэднийг хэн нэгнийг дулдуйдаж, тал тохой татаж биш, зөв, шударгаар өрсөлдөж, ялгарах байх гэж найдъя. Ажилд авах зарын нэг гол шалгуур нь “Гурваас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх” гэдэг манай улс төрд мөрдөгддөг зарчим болчихож. Үнэндээ хууль, тогтолцоо нь ч ийм. Туршлагагүй гэсэн ганц шалтаг хэлдэг. Зөвхөн туршлага чухал юм бол хууччуулын гаргасан шийдвэрүүд яагаад жил бүр буруу байжээ гэсэн дүгнэлттэй холбогдоод байна вэ. Дөрвөн жилийнхээ ажлыг дүгнүүлэх биш олон нийтэд хэрхэн таалагдах билээ гэж бод­соор өнөөгийн хямралт байдалд хүргэсэн гэд­гийг захын нэгэн ч мэдэх боллоо.  Чи саяыг амлавал би 1,5 саяыг гэж үнэ хаялцаж чад­саны “гавьяа” нь эдийн засгийн уналт биш гэж үү.

Хэн илүү улстөржүүлж, бүхний эсрэг зогсч “Ардын баатар” болж чадсан нь талархал хүлээдэг цаг үе. Харамсалтай нь, баг зүүсэн хуурамч “Ардын баатар”-ууд улс төрд цөөнгүй байгаа, байсаар ч байх бололтой. Эрх баригчид руу дайрч л байх нь чухал, бүхнийг эсэргүүцдэг үзлээр цэнэглэж, өөрийгөө гол дүр болчихлоо гэж эндүүрдэг гишүүд парламентад хэд хэдээрээ хэлхэлдээд явж байна. “Ардын баатар”-дах тусам сөрөг нөлөөлөл ямар их гарч байгааг тогос шиг гоёж, алтан гургалдай шиг донгоддог популистууд мэдэхийн дээдээр мэднэ. Чухал албан тушаал хашиж буй нэгнийг АТГ шалгаж байна эсвэл авлига авчихсан байх гэдэг таамаг төдий батлагдаагүй мэдээллийн ард гадаад ертөнцөд монголчуудын нэр хүнд, үнэлэмж буурдаг жишээг хэдэнтээ харлаа. Одоо хангалттай. 

Судалгааны дүнгүүд хүртэл хуучны улстөрчид ул болжээ гэдгийг илтгээд байдаг. Өнөө хэд нь олон жил ард түмнээс сонгогдсон гэдгээрээ реклам хийж, дахин гарч ирэх боломжоо хайсаар. Нэгэн улстөрчийн хэлснээр музейн үзмэр болохоо шахсан улстөрчдийг тэтгэвэрт нь гаргаж, мэдлэг боловсролоор цэнэглэгдсэн шинэ өнгө төрхийг оруулж ирэх цаг болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрч буй. Худал амлалт, популистууд жимээр явахгүй байвал улс төрд шинэ манлайлагчид аяндаа төрнө. Тиймээс шинэковуудад хандаж захих ганцхан захиас байна, өнгөрсөн 25 жилийн турш харсан хэзээ ч биелээгүй амлалтууд шиг худал үгс хэлж, популизм хөөцөлдөлгүй өөрсдийн цэвэр бас шинэ замаа Монголын улс төрд гаргаарай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан