Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Японд дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц ажиллаж эхэллээ
Дэлхийд томд орох хөвдөг нарны цахилгаан станц Японы Хёго аймгийн Касай хотод ажиллаж эхэллээ.
Нийтдээ тус бүр нь 255 ватт эрчим хүч гаргах чадалтай 9072 хавтан ашиглаж байгуулсан нийтдээ 25 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай нарны энэ цахилгаан станц Сакасамаик цөөрөмд байрлаж 2,3 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Ингэснээр энэ цахилгаан станц 820 айлын эрчим хүчийг бүрэн хангах юм. Үүний өмнө гуравдугаар сард японы Куосеrа компани  Хёго аймагт ийм хоёр ч нарны эрчим хүчний хөвөгч цахилгаан станц ашиглалтад оруулсан нь нийтдээ 2,9 мегаватт чадалтай юм.
Цөмийн эрчим хүчний “Фукусимо-1”  станцад 2011 оны гуравдугаар сард осол гарахаас өмнө японы эрчим хүчний хэрэглээний 30 хувийг цөмийн станцууд хангаж байсан бол өнөөдөр цөмийн 48 реакторыг зогсоож 13 станцын 20 реакторыг шалгаж байна.
0 Сэтгэгдэл
Агуу орон юмаа,баяр хүргье. Шинжлэх ухааныг,эрдэмтнээ шүтсэн орон ингэж хөгждөг байна. Манайх бол дарга,лам,бөхөө шүтээд хэрэлдээд л,наадамдаад л юу ч хийж чадхгүй.
Хамгийн их уншсан