Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
“MERS”-ийн тархалт нэмэгдсээр байна
Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн тархалттай тэмцэх арга хэмжээгээ Өмнөд Солонгос улам чангатгах хэрэгтэй байгааг ДЭМБ-ын шинжээчдийн баг цохон тэмдэглэлээ.

ДЭМБ-ын дэд захирал Кэйжи Фүкүда тэргүүтэй төлөөлөгчдийн баг Өмнөд Солонгосын ЭМЯ-ны албаны хүмүүстэй хамтран “MERS”-ийн тархалтыг судалсан юм.

Өнөөдрийн байдлаар, тус улсад уг вирусийн халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийн тоо 138 болсны 14 нь нас барсан байна.
К.Фүкүда өнөөдөр Өмнөд Солонгосын албаны хүмүүстэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ, “Уг вирус өргөн цар хүрээг хамран тархаагүй. Халдвар авсан бүх тохиолдол эмнэлгээр дамжсан” гэлээ.

Гэхдээ тэрбээр цаашид халдвар авсан олон тохиолдол нэмж бүртгэгдэж болзошгүй гэж анхааруулаад, вирусийн тархалтыг зогсоохын тулд нөхцөлд байдалд илүү нухацтай хяналт тавьж, ажиглахыг Өмнөд Солонгосын Засгийн газарт уриаллаа.

“MERS” ямар замаар, хэрхэн халдварлаж байгааг тогтоохын тулд ДЭМБ-ын шинжээчид эмнэлгүүдэд очсон юм.

Энэ вирус Өмнөд Солонгост богино хугацаанд харьцангуй хурдан тархлаа гэж шинжээчид хэлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан