Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Тавантолгойн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх үү
УИХ-ын энэ долоо хоногийн хуваарьт удтал хүлээлт үүсгэсэн хэд хэдэн хуулийн төсөл багтсан байна. Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхт ажлын хэсэг дүгнэлтээ гаргах нь бололтой. Тэд УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулан, бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэхээр болж, УИХ-ын ажлын хуваарьт оруулжээ. Гэхдээ цааш хэлэлцээд явах эсэх нь хараахан тодорхойгүй байна. Ажлын хэсгийн зүгээс Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газарт буцаах санал өгч магадгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр УИХ дахь нам, эвслийн бүлгийн түвшинд шийдвэр хэрхэн гарахаас их зүйл хамаарах нь.

Эдийн засгийн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар эхлээд Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай анхны хэлэлцүүлгийг хийнэ. Дараа нь Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл зэргийг авч үзэхээр төлөвлөсөн аж. Хуульзүйн байнгын хорооны хуралдааны хуваарьт Захиргааны ерөнхий хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай, Хуульзүйн сайд Д.Дорлигжавын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн төслүүд багтсан байна. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Харин энэ долоо хоногт Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Засгийн газраас 2015 онд авто замын салбарт хийгдэж буй авто замын барилгын ажлын талаар хөндөх юм.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан