Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Японд якузагийн толгойлогчийг баривчилжээ

Японы өмнөд нутагт ажилладаг гэмт хэргийн “Кудокай” бүлэглэлийн гурван толгойлогч этгээдийг тус улсын цагдаагийнхан иргэдээс “татвар” татдаг том хэмжээний тогтолцоо бий болгосон, өөрсдөө татвар төлөөгүй хэрэгт сэжиглэн баривчилсан байна.
Эдний тоонд “Кудокай” бүлэглэлийн тэргүүн, японы гэмт хэргийн ертөнцийн зартай төлөөлөгч  68 настай Сатору Номура оржээ. Түүнийг аллага, хүн хулгайлан хөнөөсөн хэргийн төлөөнөө хэдийнээ баривчилсан бол одоо шүүхэд татаад байна.
Мөрдөн байцаалтын явцад Номура нь өөрийн бүлэглэлийнхэн болоод бусад бүлэглэлээс татвар байдлаар 227 сая иен буюу 1,8 сая доллар татаж банкуудад өөрийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр данс нээн хадгалсан атлаа 88 сая иений татвараа төлөөгүй байсан гэнэ.
Фукуока аймгийн цагдаагийн төлөөлөгч энэ тухай мэдээлсэн хэвлэлийн бага хурал  дээрээ мафийн толгойлогчид ингэж гишүүдээсээ татвар авч байгаа нь тэднийг гэмт хэрэг рүү түлхэж байгаа хэрэг гээд “Энэ бол нийгмийн эсрэг тогтолцоо” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан