Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Өмч хувьчлалын зарим хэсгийг дэмжихгүй гэв
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бүлгийн хуралдаанаараа хэлэлцжээ. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхдээ нийгмийн салбарын хувьчлалыг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Учир нь, нийгмийн салбарын хувьчлал нэрээр томоохон эмнэлэг, их дээд сургуулийг өөрчлөн байгуулах замаар цаашид хувьчлах бодлого агуулж байгаа учраас дэмжих боломжгүй гэж үзсэн аж. Мөн Монголын хөрөнгийн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компани зэрэг суурь дэд бүтцийг хувьчлахгүй гэсэн байр сууриа хадгална гэв.

УИХ дахь АН-ын бүлэг ч дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд Засгийн газраас сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн чанартай салбарт менежментийн хувьчлал хийх заалт орсныг хасах санал гаргасныг бүлгийн гишүүд нь дэмжсэн байна. Тиймээс МАН, АН-ын бүлгүүд дээрх асуудлаар нэг байр суурьтай байгаа гэж ойлгож болох нь.

Харин МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцэж, шүүмжлэлтэй хандлаа. Тэд бүлгийн дэд дарга Д.Хаянхярваагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад өнгөрсөн онд зээлийн үйлчилгээний төлбөрт 500.3 тэрбум төгрөг төлсөн, 2011 онд 37.2 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт хуваарийн дагуу төлж байсантай харьцуулахад энэхүү төлбөр 12.4 дахин нэмэгдсэн гэлээ. Мөн Үндэсний аудитын ерөнхий газраас Засгийн газрын 2014 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтын тайланд тусгаснаар хүүгийн зардалд өнгөрсөнд онд нэг их наяд 108 тэрбум 397 сая төгрөг төлжээ. Энэ нь 2014 оны нэгдсэн төсөвт суулгасан 500.3 тэрбум төгрөгөөс 608.1 тэрбум төгрөгөөр илүү байна. Энэхүү үзүүлэлт нь манай улс өрийн дарамтад орсны илэрхийлэл бөгөөд өрөө өрөөр дарж байгаа үзэгдэл гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан