Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Коммунистууд боловсролтой зохиолч сэхээтнүүдэд дургүй байж
МУТХХ /Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо/-ны тэргүүлэгчид гэж хэдэн өвгөчүүл саяхан цугларч ярилцлаа. Хэлмэгдсэгсдийг цагаатгах, судалгаа явуулах боломж бүр ч хумигдаж, харин ч Х.Чойбалсангийн хөшөөг шинээр босгох, Ю.Цэдэнбалын төрсний 100 жилийн ойг тэмдэглэх юм болж байна гэнээ, цаана чинь гэж халаглав. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Армийн Улс төрийн газрын дарга агсан генерал Лувсангийн Пүрэвдорж Монголын соёлын нэрт зүтгэлтэн, зохиолч Чадраабалын Лодойдамбыг хорлож хөнөөсөн баттай баримт олсон тухайгаа үгийн завсар ярьсан юм...
Коммунистуудын нүгэл яасан ч барагддаггүй юм бэ дээ. Бас нэг том зохиолч, соён гэгээрүүлэгч, хэлмэгдүүлэлт ашгүй зогссон мэт санагдах болсон үеэр коммунист яргачдын гарт амь алдсаныг сонсох юутай хэцүү байв. МАХН-ыг шүтдэг, гишүүн байхыг эрхэм хувь хэмээн үздэг асан ч, сүүлд гэгээрч тарыг нь таньсан хойноо жигшин зам буруулсан генерал, зохиолч Л.Пүрэвдорж “Үнэн гарахуйн орон” /УБ. 2011/ номондоо зохиолч “С.Буяннэмэх цаазлахаар авч явах замд хашгирч юм хэлэх гэхэд аманд нь алчуур чихсэнээс бүтэж үхсэн... Гэхдээ хулчгар амьтан, айсандаа үнхэлцэг нь хагарч үхсэн гэж цуу тараасан...” “Тухайн цагтаа уран бүтээлээрээ олонд танигдаад байсан зургаан зохиолчийг ямар ч гэм нүгэлгүй байхад нь барин авч, махыг нь цөөвөр чононоос долоон дор зулгааж, цусыг нь садруулж, ясыг нь яйлан зодож нүдэж, тамлан байцааж гүжирдэн ялласан байлаа. Б.Ринчен, М.Ядамүрэн, С.Буяннэмэх, Ш.Аюуш, А.Санжид нарыг цаазаар авах, Д.Наваан-Юндэнг 20 жил, Өвгөөдэй хэмээх Цэндийн Дамдинсүрэн, Ө.Чимид хоёрыг 10 жил, Л.Цэрэн-Очирыг найман жил, Д.Намдаг, Т.Нацагдорж нарыг долоон жил, Д.Пэрэнлэйг зургаан жил шоронд хатаахаар ялласан байдаг. Харин сүүлд “Их зохиолч” хэмээгдэх болсон Д.Нацагдорж, эрдэмтэн болсон зохиолч Цэндийн Дамдинсүрэн нарыг барьж байгаад сулласан. Гэхдээ Нацагдоржийг мэдээлэгчээр элсүүлж аваад тавьж явуулсан” тухай бичсэнийг уншаад гол харлаж байснаа санав...
Л.Пүрэвдорж ч 1930-40-өөд оны хэлмэгдүүлэлтийг ганц До яам л хийсэн, До яам л намын хяналтаас гарснаас тэрхүү янз бүрийн яргалал үйлдсэн гэдэгт нэг үе бүрэн дүүрэн итгэдэг байжээ. Намын хурлуудад ч тэгж дүгнэдэг байсан. Тэгэхээр итгэхгүй яахав. Гэвч өндөр албанд байсан нэр хүнд, олдсон боломж, мөн юмны үнэн мөнийг олох эрмэлзлийнхээ хүчинд архивын ямар ч баримттай танилцах болсон тэрээр үнэнтэй нүүр учраад ёстой аянганд ниргүүлэх шиг болсноо ийн бичжээ. “...Намын Төв Хорооны Тэргүүлэгчид тусгай тогтоол гаргаж, ...хөөрхий хүмүүсийг зодож жанчиж байцаах эрхийг дотоод яамны сайд Чагдаржавт олгожээ”... “Хэлмэгдүүлэх гэгч яргаллыг үйлдэхийг нам маань зааж, тушаасан баримт ...эцэс төгсгөлгүй цувран гарсаар байлаа. ...Эрх баригч намын III, IV, V, VII, VIII их хурал хядлага хийхийг дараа дараалан, улам улмаар чангаруулан заасан байв...

Нам маань/энхрий хайрт, төрөлхийн, туйлын хайрт, нар болсон, онч мэргэн, өвч зэвсэглэсэн... – намын түмэн гуншингийн зах зух энэ байсан – Я.Д./ хядлага хийх улс төрийн бодлогыг гаргаад орхичихоогүй, үйлдэх, хийх цаг хугацаа, арга хэлбэрийг нарийвчлан зааж өгсөн өдий төдий шийдвэр тогтоолыг гаргасан нь эх баримтаараа архивт байж байлаа...Зөвхөн ганц жишээ татсу: Намын Төв Хороо 1931 оны арванхоёрдугаар сарын 29-нд гаргасан тогтоолдоо: “МАХН-ын Төв Хорооноос хар феодалуудыг, бас харгис толгой феодал лам нарыг* энэ 21 оны /1931 он гэсэн үг/ дотор устгах тухай өөрийн гаргасан тогтоолыг Дотоод яам, шүүх таслах газруудаас эдүгээ хүртэл гүйцэтгээгүй болохыг тэмдэглэж, феодалыг устгах явдлыг хурдан түргэнээр явуулж, тус намын IX их хурлыг хүртэл үндсэнд нь дуусгавал зохино” гэж зарлигджээ...
Энэ тогтоолыг уншаад бодож үзвээс хүмүүсийг устгах нь намын ихэд эрхэмлэдэг ажил үйл нь байсан нь ойлгогдоно. ...Ер нь намын их хурлыг угтаж их үйл бүтээлийг өрнүүлдэг байсныг бид нэгэнт мэдэх бөлгөө. Энэ ажил нь энэ удаад бол гэмгүй олон хүнийг устгах ажил байжээ дээ. ...Чинагш ахиулан уншваас “Эл хэргийг /хүн алж устгахыг – Л.П./ хурднаар уул хугацааны дотор гүйцэтгэхийн тулд Дотоодыг хамгаалах газар ба шүүх таслах газар бүх хүчээ дайчлан хавсаралдуулж, уралдаж уг хугацаанд гүйцэтгэх” /онцлов – Я.Д./ гэжээ.
“Үгүй, энэ чинь манай ...нам монгол түмнийхээ нэгэн хэсгийг хядаж устгах уралдааныг зарлаж, төрийн хоёр байгууллагыг уралдуулж, хүн алуулж байсан гэж үү дээ?! ...Арай ч дээ. Уралдуулж хүн алуулна гэж энэ нарт ертөнцөд байж болох уу. Би хирдхийн балмагдаж, мөнөөх тогтоолыг дахин уншлаа. ...Уралдаж хүн хядахыг дотоодыг хамгаалах газар, шүүх таслах газар хоёрт манай нам тушаасан байх юм аа. ...Хамаг ухаан санаанд минь улаан хуй эрчлэн босож, хоёр гар салгалаад явчихлаа”...
...”Насны хэмжил болоогүй, идэр залуу цагтаа хороолгосон үй түмэн монгол хүн...”
“Мөнөөх шударга үнэн, төлөв төвшний хүрээлэн хэмээн бодож, амьд эсийнх нь нэг болж явсан нам минь монгол түмнээ сорчлон барьж хядах хилэнцэт хэргийг үүсгэж, үйлдэж хийсэн байна гэж үү дээ?! Тэдгээр баримт бичгийг өөрийн нүдээр үзсэн миний бие “Манай эрин цагийн оюун ухаан, нэр төр, нандин чанар” /В. Ленин/ хэмээгдэгч нам маань ийм их нүгэлтэн байжээ гэдэгт үнэмшихгүй гээд яалтай?..
...”Монгол түмний хувь заяаг өөд өргөж явах, Монгол хэмээх улс гэрийг өөд татах чин санаа өвөртөлсөн сайн хүмүүс үүтгэн байгуулж, төрийн жолоог атган барьж өдгөөг хүрсэн гэх нам шүү дээ. Энэ зуурын турш “АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ” хэмээн ам мэдэн хашгирч ирсэн тэр нам. Тэр бүхэнд нь үнэн голоосоо үнэмшиж, миний мэтийн олон түмэн хүн гишүүн нь болж, улаан бат илэрхийлэхийг нь алга тосон авч, үйл хэрэгт нь хэр чинээгээр зүтгэж яваа “манай нам” гэж байгаа. Үйл хэрэг бүхнийг манлайлагч хэмээн өргөмжлөгдөж, бүтэлтэй боломжийн юм болгоны эзэн хэмээгдэж, монгол гэдэг улсыг жолоодож, эхлээд социализм гэгч нийгэм журмын тансаг сайхан ёсонд, улам чинагш коммунизм хэмээгч эв хамтын диваажинд хүргэж амгалан болгох гэж байгаа нам биз дээ. Монгол түмний зургаа, долоон үеийнхэн итгэж, айл бүл, улс гэрийнхээ хувь заяаг даатгаж, өдийн хүрсэн намын үүх түүхээс ийм их нүгэл хилэнц гарч ирнэ гэж байх уу даа?!"...

                                                                                                     Я.Дүгэр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан