Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн сайтыг хаажээ

ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн албан сайтыг тус улсын Мэргэжлийн хяналтын алба хаахаар шийдвэрлэлээ гэж тус албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Вадим Ампелонский мэдэгджээ.
“Эдний ozpp.ru сайттай холбоотой шаардлага манайд Ерөнхий прокурорын газраас ирсэн. Холбооны хуулийн 398 дугаар зүйлийг үндэслэж, энэ шаардлагын дагуу бид сайтыг хаалаа. Ингэснээр энэ сайт ОХУ-ын нутаг дэвсгэрт нээгдэхгүй болж байгаа юм” гэж Ампелонский хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Ерөнхий прокурорын газраас Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Хэрэглэгчдийн байгууллага өөрийнхөө сайтад Крым рүү зорчих орос иргэд Украины эрх баригчдаас заавал зөвшөөрөл авах хэрэгтэй, ингэхгүй бол Украин, НҮБ-ын гишүүн орнууд ОХУ-д тавьсан хоригоо чангатгана. Мөн эрүүгийн  хэрэг үүсгэн, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж ч магадгүй гэсэн анхааруулга нийтэлсэн юм.
Бас Крым рүү зорчихдоо ганцхан Херсон муж дахь шалган нэвтрүүлэхээр гарах ёстой, крымын хойгоос үл хөлдөх хөрөнгө, үнэ цэнтэй зүйл худалдан авахгүй байх нь зүйтэй гэсэн нь Оросын эрх баригчдын таашаалд нийцээгүй учраас сайтыг нь хааж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан