Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Шударга дайсан л байя, МАН-ынхаан
Б.ШИРНЭН
Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газарт хүчтэйхэн гох дэгээ тавьдаг сөрөг хүчин алга. Гэлээ гээд хамтарсан гэдгээс өөр түнжингүй МАН-ынхан хамтран байгуулсан Засгийн газраа бага, багаар ёдорсоор өөрийн ч, өрөөлийн ч ажлыг гацаах нь ихсэв. Хэдийгээр парламентад олон суудалтай хоёр нам нэг малгай өмсөх нь эдийн засгийн хүндхэн байдалтай байгаа улс орныг сэргээхэд улс төрийн хувьд саадгүй сайн талтай ч “Хуурамч найзаас шударга дайсан дээр” гэдгийг үлгэрлэх цаг ирсэн бололтой. Улмаар АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, МАН баг зүүсэн найз болсон уу, гэдгийг хөндөн ярилцав.
Ингээд АН-ын Гүйцэтгэх зөвлөл “Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасугай” гэсэн тогтоол гаргав. Ингэснээр Гүйцэтгэх зөвлөл дахин хуралдаж, Засгийн газрын бүтцийг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх юм. Гэхдээ энэ асуудлыг АН-аас урьтаж, МАН-ын бүлэг гогдсон байдаг. Тэд бүлгийн хуралдаанаар АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг удаа дараа ярьж, биелэлт нь хангалтгүй гэж үзэж, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжээгүй. Уг нь, МАН Засгийн газарт хамтрахдаа ширээ сандлын асуудлаа тохиролцож, хэдэн сайд томилох талаар түлхүү ярьснаас биш намуудын мөрийн хөтөлбөрийг Засгийн газарт хамтран ажиллах гэрээнд тусгах талаар хөндөөгүй юм билээ.
Тэгсэн мөртлөө, мөрийн хөтөлбөрт шаантаглаж, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэж хаяагаа хадарсан мэдэгдэл хийж, нэр төр хөөсөн улс төрийн тоглолт хийж л байдаг. Д.Хаянхярваа, С.Баямбацогт нарын улстөрчид уг нь, сонгуульт хугацааны бараг тал нь өнгөрч байхад улс төрд олонхи болсон нам мөрийн хөтөлбөрөө шинэчлэх боломжгүй гэдгийг мэдэх л ёстой. Мөн АН-ын дэвшүүлсэн “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр нь ор тас хэрэгжээгүй бус 56 хувийн хэрэгжилттэй байсан. Дээрээс нь, МАН том намын хувьд Засгийн газарт гол яамдыг хариуцан ажилладаг. Гэвч, өнгөрсөн долоо хоногт АН-ын мөрийн хөтөлбөрийг дүгнэсэн ярилцлага, сонин сайтаар хэвлэгдсэн нь МАН-ынхан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэсэн ойлголтыг тэр чигт нь үгүйсгэсэн явдал байв. Эдийн засгийн хүндрэлийг давах ганцхан зорилгын дор эвссэн ч Засгийн газарт бужигнаан үүсгэх, ажил уях улс төрийн алхмаа МАН ингээд ч зогсоогоогүй.
Хамгийн сүүлд гэхэд л хэлэлцэх боломжтой байсан асуудлаар тав хоногийн завсарлага авч эмэгтэй гишүүдийг ажил хаяхад хүргэсэн. Гэтэл өчигдөр эмэгтэй гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг ямар ч асуудал болоогүй мэтээр хэлэлцэж дуусгав. Буруу, засах ёстой гэж үзвэл завсарлага авах эрх нь тэдэнд байгаа ч засч, залруулах саналаа өнгөрсөн долоо хоногт гаргасан бол хүүхэд, эмэгтэйчүүдэд үгүйлэгдэж байгаа хуулийн төсөл долоо хоногийн өмнө ч болтугай батлагдах боломжтой байв.
Түүнчлэн МАН-аас орон даяар “Бид хамтдаа” аяныг өрнүүлж эхлээд хамтарсан Засгийн газрын гишүүд өөрсдөө оролцоод Засгийн газраа болохгүй бүтэхгүй талаас нь сурталдсан гэдэг. Архангай аймагт очсон ажлын хэсэгт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар багтаж явсан ч хамтарсан Засгийн газрын гишүүд танхимынхаа үйл ажиллагааг шүүмжилж, буруутгаж байгаа нь ч баримттай гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүн хэлсэн удаатай.
Гэтэл Шийдлийн Засгийн газар 2016 оны эхний улиралд эдийн засаг сэргэх дүр зураг гаргаж Оюутолгой, Тавантолгой зэрэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа. Улс орон дампуурахгүй, гарц шийдэл байгаа нь уул уурхайн томоохон төслүүд яах аргагүй мөн. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа намуудын сайд нар ч гэсэн үүнтэй санал нийлж, Засгийн газрын байр суурийг дэмждэг. Нэгэнт төрийн нэг аппаратад зангидагдаж байгаа бол дэмжих ч ёстой. Гэвч иргэдэд хандсан мэдэгдэл, мэдээлэл нь Засгийн газрын чиглэл бодлогоос ташаарч, сөрөг хүчний байр суурь гаргах нь илт ихэссэн гэдэг нь ердөө дээрх нэгхэн жишээгээр нотлогдоно. Иргэдэд нэг өөр зүйл ярьж, Төрийн ордонд орохоороо өөр зүйл ярьж байгаа нь МАН-ынхны хувьд ч асуудал биш бололтой юм.
Тэгвэл сүүлийн зургаан сарын турш МАН-ын хуншгүй байдлыг тэвчиж, болох бүтэх талаас нь ярилцаж ирсэн АН энэ удаад дуугүй өнгөрөөхгүй гэдэг нь тэдний үйл хөдлөлөөс харагдаж эхэллээ. Тухайлбал, уржигдар хуваарь ёсоор хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг МАН-тай цаашид хамтран ажиллах уу, гэдэг асуудлыг хөндөж ярилцсанаа дуулгасан юм. Ингээд маргааш нь АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш. Засгийн газар доторх хагаралдаан ихэсч АН, МАН заагласныг илтгэж байгаа хэрэг.

Харин энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалтаа л бүрэн биелүүлсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн” талаар уржигдар бүлгийн гишүүдийн байр суурийг илэрхийлсэн. Иргэдийн дунд явуулсан судалгаагаар ч гэсэн олонхи нь МАН-тай хамтрах шаардлагагүй гэж үзсэн юм билээ. Дээрээс нь хамтын ажиллагааны гэрээний хугацаанд АН мониторингийн судалгаанууд хийхэд МАН-ын байр суурь, МАН-ын бүлгийн гишүүдийнх нь илэрхийлж байгаа байр сууриуд Засгийн газрын үйл ажиллагааг аль болох явуулахгүй тээг тавих, асуудлуудыг унагаах хандлага байгаа нь ажиглагдсан байна. Тиймээс МАН хуурамч найзын багаа тайлж, шударга дайсан байвал улс орны хөгжилд илүү хэрэгтэй юм биш үү.
Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газарт хүчтэйхэн гох дэгээ тавьдаг сөрөг хүчин алга. Гэлээ гээд хамтарсан гэдгээс өөр түнжингүй МАН-ынхан хамтран байгуулсан Засгийн газраа бага, багаар ёдорсоор өөрийн ч, өрөөлийн ч ажлыг гацаах нь ихсэв. Хэдийгээр парламентад олон суудалтай хоёр нам нэг малгай өмсөх нь эдийн засгийн хүндхэн байдалтай байгаа улс орныг сэргээхэд улс төрийн хувьд саадгүй сайн талтай ч “Хуурамч найзаас шударга дайсан дээр” гэдгийг үлгэрлэх цаг ирсэн бололтой. Улмаар АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, МАН баг зүүсэн найз болсон уу, гэдгийг хөндөн ярилцав.Ингээд АН-ын Гүйцэтгэх зөвлөл “Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасугай” гэсэн тогтоол гаргав. Ингэснээр Гүйцэтгэх зөвлөл дахин хуралдаж, Засгийн газрын бүтцийг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх юм. Гэхдээ энэ асуудлыг АН-аас урьтаж, МАН-ын бүлэг гогдсон байдаг. Тэд бүлгийн хуралдаанаар АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг удаа дараа ярьж, биелэлт нь хангалтгүй гэж үзэж, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжээгүй. Уг нь, МАН Засгийн газарт хамтрахдаа ширээ сандлын асуудлаа тохиролцож, хэдэн сайд томилох талаар түлхүү ярьснаас биш намуудын мөрийн хөтөлбөрийг Засгийн газарт хамтран ажиллах гэрээнд тусгах талаар хөндөөгүй юм билээ.

0 Сэтгэгдэл