Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Тавантолгойн төсөл Засгийн газарт буцлаа
Б.БИЛГҮҮН

УИХ-ын дарга З.Энхболд өчигдрийн УИХ-ын чуулганы эхэнд Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газар татаж авч байгаа гэж албан ёсоор мэдэгдлээ. Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд хоёр сар орчим хугацаа өнгөрсний эцэст Засгийн газарт буцаагдаж байна. Ингэснээр Засгийн газар тогтоолын төсөлд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм.
Одоогоор Тавантолгойд байгаа нийт найман лицензийн талбайг хамруулан Тавантолгойн нүүрсний орд газрыг хөгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж өөрчлөхөөр болж байгаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Монгол Улсын сайд М.Энхсайхан нар мэдээлэл өгсөн байгаа. Түүнчлэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын бичигт тусгасан чиглэлд төмөр зам барих, түүний 51 хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр өөрчлөлт оруулах магадлалтай байна. Ингэснээр манай улс нэг хөршөөс хараат бусаар нүүрс борлуулах боломжтой болно гэж Тавантолгойн тогтоолын төслийн ажлын хэсэг дүгнэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан