Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчид бараалхав
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц. Элбэгдоржийн урилгаар манай оронд Төрийн айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнд бараалхлаа. Ерөнхий сайд  Ерөнхийлөгч У Тейн Сейн тэргүүтэй төлөөлөгчдөд Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хийж байгаа анхны айлчлал болохыг онцолж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.    

Ерөнхийлөгч У Тейн Сейн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл  хангалуун байгаагаа илэрхийлээд ирэх жил тохиох дипломат  харилцаа тогтоосны 60 жилийн  ойн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах олон арга хэмжээг зохион байгуулна гэж итгэж байна гэлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаагаа дурдаж, ойн хүрээнд соёлын арга хэмжээ харилцан зохион байгуулахыг санал болголоо. Манай улс ардчилалд шинээр шилжиж байгаа орнуудад туслах зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулсан бөгөөд  тус сангийн шугамаар Мьянмар Улстай хэд хэдэн хамтарсан төсөл хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ.   Мөн уул уурхай, аялал жуулчлал, соёлын салбар нь Мьянмар улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой салбарууд гэдгийг онцоллоо.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан