Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
ЗӨВ ШҮҮ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өчигдөр /2015.07.01/ өргөн барилаа.

Хуулийн төсөлд “Мерит” буюу “Чадахуйн” зарчмыг Монголын төрийн албаны онцлогт нийцүүлэн “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим” гэж томъёолж хуульд төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал /ажлын байр/-д тавигдсан шаардлагыг хангахуйц мэдлэг, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, аливаа сонгон шалгаруулалт ил тод, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах, төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагааны үр дүнгээр болон идэвх зүтгэл гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших, томилогдох, энэ хуульд заасан бусад томилгоо улс төрөөс болон удирдах албан тушаалтнаас хараат бус байхаар тусган оруулсан байна.
Төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, хариуцлага, төрийн алба хаах болзол, төрийн албанд ажиллах иргэдийг сонгон шалгаруулах, сонгон тогтоох, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албан хаагчдын ажил, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх систем, тогтолцоог боловсронгуй болгож, иргэд, хамт олны оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр хуулийн төсөлд шинэ зохицуулалтыг оруулж, шинэчлэн найруулсан.
Эдгээр өөрчлөлт нь нээлттэй, иргэдийн оролцоог өргөжүүлэх, олон нийтийн хяналттай төрийн албыг бэхжүүлэх, хариуцлагатай байх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал, үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хүрээг хамарсан өөрчлөлт, шинэтгэл, улс орны хөгжилд бодитой, тодорхой хувь нэмэр оруулахад энэ хуулийн ач холбогдол нь оршиж байгааг хууль санаачлагч танилцуулсан юм.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 17 бүлэг, 58 зүйлтэй. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан 62 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.

0 Сэтгэгдэл
bat
төрийн алба мэргэшсэн тогтвортой байх нь улсын хөгжилд томоохон хувь нэмэртэй. тогтвортой байлгах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн цалинг нэмж орон нутгийн нэмэгдэл олгодог байх шаардлагатай.Төрийн албанд ороод туршлагжаад л өөр цалин сайтай ажилруу шилждэг үүнийг л зогсоох нь зөв. ерөнхийлөгч маань зөв шийдвэр гаргаж байна.
2015.07.03
2015.07.02