Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж МАН-ыг Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзлээ
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах үүргийг УИХ дахь АН-ын бүлэгт үүрэг өгчээ. Засгийн газраас МАН-ыг гаргах болсон шалтгааныг АН-ын Гүйцэтгэх зөвлөл ийнхүү тайлбарласан байна.

Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын УТБГ-ын дарга Д.Анхбаяр, ХМОНХГ-ын дарга Б.Цолмонбаяр нар танилцууллаа.

 1. Засгийн газарт МАН-ыг хамтарч ажил хийе гэж урьсан. Харамсалтай нь МАН нэг л ажил хийдэг юм байна. Тэд 6 сайд, 7 дэд сайд авч 600 гаруй ТАХ-ийг халлаа. МАН албан тушаал ширээ сандлаас өөр ажил хийж  чаддаггүй юм байна. Хууль зөрчин ТАХ-дийг хална гэж бид тохироогүй.

2. МАН-ыг бид УИХ-ын чуулганы нийт хугацааны 60%-ийг нь сайд огцруулах асуудал тавьж ажил хийлгэхгүй болохоор нь хамтран ажиллах гэж төрд урьсан. Тэд сайд огцруулах ажлаа ТАХ-дийг халах ажлаар солилоо. Тэд 6 сарын хугацаанд ийм л ажил хийлээ.

3. Эдийн засгийг сайжруулахад иргэдээ уриалж ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж МАН-ыг урьсан. Өөрсдөө ч тэгж амласан. Харамсалтай нь тэд төрийн бодлого, хэрэгжүүлсэн ажлыг мушгиж гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр юм хийсэнгүй. Ардчилсан нам 2012-2014 онд их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Монгол ардын намтай хамтарснаас хойш ажил урагшлахгүй байна.

4. МАН 2016 оны сонгууль эхэлснээ зарлаж, төрийн ажлыг цалгардуулах, түмэн олныг хувааж талцуулах боллоо. МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үед Монгол Улсыг удирдаж, олонхийг бүрдүүлж явсан ч нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй.

5. Өөх ч биш булчирхай ч биш байснаасАН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж АН-ын ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ үзэж байна.

0 Сэтгэгдэл
ЭНЭ НЭГ МАЛЫН МЭРГЭЖИЛТЭН УЛС ТӨРЧ БОЛОХООР МОНГОЛ ЯАХ ВЭ.
Nam ni turiin deer garchihsan uam uu haashaa tolgoi ni uruugaa harchihsan uam be
Хамгийн их уншсан