Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан автотээврийг хөгжүүлэх ариун үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан шаргуу хөдөлмөр, бүтээлч үйлсээ зориулан ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, тээвэрчид, нийт хамт олон Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Ардын Засгийн газрын 1925 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр автотээврийн газрын үндэс суурийг тавьснаас хойш 90 жил өнгөрчээ.Өнгөрсөн түүхийн энэ хугацаанд авто тээвэрчдийн бүтээсэн нөр их хөдөлмөр нь улс орны эдийн засаг, батлан хамгаалах, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан билээ.

Тээврийн салбарууд дундаас хамгийн өргөн хүрээг хамардаг Автотээврийн салбарын эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байгаа бөгөөд автотээврийн салбарын үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, ойрын ирээдүйд техник, технологийн шинэчлэлт хийж автотээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилт тээвэрчид Та бүхний өмнө тулгарч байна.

Манай үе, үеийн автотээвэрчид салбарынхаа өмнө тавигдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудаа даван туулж, эрхэлсэн ажил үйлсдээ өндөр амжилт гарган ажиллаж ирсэнийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.

        Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан автотээврийн салбарын үе үеийн тээвэрчид, нийт хамт олон Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан