Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Чуулган эхэллээ
УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар сарын 03-14 хүртэлх хугацаанд  хуралдуулахаар  2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 156 тоот захирамж  гарсан билээ. Үүний дагуу хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын  төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно.

Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох Байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож, дээрх асуудлуудыг  цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье" гэлээ. Ээлжит бус чуулганы нээлтэд АН-аас 28, "Шударга ёс" эвслээс 7 гишүүн, мөн 3 бие даагч оролцлоо. Харин МАН-аас нэг ч гишүүн ирсэнгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан