Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Шадар сайдыг огцруулахыг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж, 80 хувийн саналаар дэмжив.

Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулсны дараагаар гишүүдийн асуултад хариулсан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, АН-ын Гүйцэтгэх зөвлөл ямар үндэслэлээр гэрээгээ цуцлахаар болсон бэ хэмээн асуусан. Уг асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Засгийн газрыг байгуулахтай холбоотой асуудлыг манай намын ҮЗХ-ноос Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн. Гүйцэтгэх зөвлөлөөр энэ асуудлыг хэд хэдэн удаа ярилцаад дээрх шийдвэрийг гаргасан.  Манай намын дарга МАН-тай байгуулсан гэрээгээ нэн даруй цуцлах саналыг МАН-ын даргад бичгээр хүргүүлсэн хэмээн хариуллаа.

Мөн УИХ-ын дэд  дарга, МАН-ын дарга М.Энхболд, Хоёр намын хооронд байгуулсан гэрээ 8 сарын хугацаанд хэрэгжиж цуцлагдаж байна. Гэрээг бодитой дүгнэх хэрэгтэй. Засгийн газар гэрээнд заасан ажлын хэд нь хэрэгжсэн, хэд нь хэрэгжээгүй вэ гэдэгт яагаад дүгнэлт хийхгүй байна вэ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, Өрийн удирдлагын хууль зэрэг олон ажил бий. Эдгээр ажлыг яагаад хангалтгүй гэж дүгнэв. АН төр барьж байх үед Засаг олон удаа огцорч байсан. Энэ нь төрийн тогтворгүй байдлыг бий болгож байна. Цаашдаа төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах хэрэгтэй гэсэн санал хэлсэн.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Гэрээнд улс төрийн дүгнэлт хийсэн. Засгийн газар гишүүдийнхээ асуудлыг оруулж ирэхдээ ажлаа муу хийсэн гэсэн шалтгаанаар огцруулаагүй.  Улс төрийн намуудын хооронд цаашид итгэлцэл байхгүй, гэрээ үргэлжлэх боломжгүй болсон учраас МАН-аас сонгогдсон 6 сайдыг огцруулах асуудлыг тавьсан.  Засгийн газар ажлаа сар бүр дүгнэдэг гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт  асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Шадар сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан