Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас өрсөлдөгчдийг тодруулна
Fox News телевизээс АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвших 10 өрсөлдөгч, тэдний рейтингийг танилцуулсан  анхны теле хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ гэв. Тэд олон нийтийн дунд явуулсан санал асуулга, судалгаа зэргийг харгалзан энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдыг сонгосон аж. Ингээд тэрбумтан Дональд Трамп, Арканзас мужийн захирагч  асан Майк Хакаби, Техасын сенатор Тед Круз, Флоридагийн сенатор Марко Рубио, Кентукки мужийн сенатор Рэнд Пол, Нью-Жерси мужийн захирагч Крис Кристи, Огайо мужийн захирагч Кейсик, мэс заслын эмч Бен Карсан  нарыг сонгосон байна.

Өнгөрсөн зургадугаар сард Хиллари Клинтон Жеб Буш нар  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан.
АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн ширүүсэх тусмаа гэнэтийн бэлэг олон гарах нь хэмээн гадаадын хэвлэлүүдээр бичиж байгаа юм. Бүгд найрамдахчуудын гэнэтийн өөрчлөлтүүд, нууц явуулгууд илэрч Жеб Бушийн өрсөлдөгчөөр Дональд Трамп тодорч гарч ирсэн юм. Уг нь Америкийн хэвлэлүүд Жо Байден Хилларигийн өрсөлдөгч болох нь хэмээн бичиж байлаа. Жо Байдены туршлага, улс төр дэх жин нь Барак Обамагийн дараах Ерөнхийлөгчийн сунгаанд орж чадах тэргүүлэх өрсөлдөгчийн нэг гэхэээс аргагүй.  Харин хойд хөршийн зүгээс түүнд маш таагүй ханддаг. Учир нь тэр бол Цагаан ордонд Оросын эсрэг хатуу зогсдог хүмүүсийн тэргүүн нь билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан