Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Сечин: 2017 онд ОХУ-ыг шатахууны хомсдол хүлээж байна
“Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан  2015 оны нэгдүгээр сараас эхлэн төсвийн маневр хийж, үйлдвэрлэлийг нь дэмжих хүсэлт илгээсээр байгаа билээ. Сечиний үзэж буйгаар хэрвээ цаашдаа амиа аргацаах байдлаар ажилласаар байвал 2017 он гэхэд ОХУ дотоодын шатахууныхаа хэрэгцээг  хангаж чадахгүй. Зах зээл дээр 5 сая тонн шатахууны хомсдолд орно хэмээн мэдэгдэв. Тэрээр төрөөс ямар нэгэн арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ОХУ-ын нефть, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниуд үйлдвэрлэлээ бүрэн зогсооно эсвэл үйл ажиллагаа нь асар хурдтай уналтанд орно хэмээн захидалдаа дурджээ. Мөн төмөр замын тарифын индексжүүлэлтээс ч татгалзахаас өөр аргагүй болно гэжээ. Сечин нефть нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хүндрэл экспортын  орлогыг ч эрс бууруулж, үнэндээ улсын төсвийг зогсонги байдалд хүргэнэ гэдгийг анхааруулахаа ч мартсангүй.

Түүнээс гадна нефть хийн ордны тусгай зөвшөөрөл олгохдоо түүхий эдээ ОХУ-ын үйлдвэрт боловсруулж, дотоодын зах зээлд эхлээд нийлүүлэхийг хуульчлах хэрэгтэй гэв. Өмнө нь Роснефтийн дэд Ерөнхийлөгч Михиал Леонтьев хэрвээ Засгийн газраас татварын бодлогоо өөрчлөхгүй бол ОХУ шатахууны хомсдолд орж болзошгүй байна хэмээн анхааруулж байсан юм.
0 Сэтгэгдэл
Orosuud duusacheee
Хамгийн их уншсан