Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Төрийг нам яллаа
Б.ШИРНЭН
Төрийг нам яллаа. Энэ үгийг МАН-ын гишүүд өчигдрийн ээлжит бус чуулганы үеэр тал, талаас нь хэлж, эвлүүлсэн юм. АН-ын ҮЗХ болоод Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн нөлөөгөөр Засгийн газрын зарим гишүүнийг огцруулж байгаа нь нам төрийн дээр гарсан үйлдэл гэдгийг тэд шууд онцлохыг хүсээд, явлаа. Ямартай ч, одоо аль ч талаараа АН-ын ажлыг дэмжих боломжгүй МАН жинхэнэ утгаараа сөрөг хүчин болж, эсрэг талд зогсов.
Ингэснээр мега төслүүдээ бүрэн хөдөлгөөгүй, томоохон орд газрын асуудал дээр олонхын саналыг нэгтгэж амжаагүй байгаа АН болоод Засгийн газрын ажил урагшлахгүй байх талтай. Жишээлбэл, МАН-ын гишүүдийг Засгийн газраас шахахад гол нөлөө үзүүлж байгаа шалтгааны талаар ам нээсэн Д.Ганхуяг гишүүн “Засгийн газраас өргөн барьсан хуулиудын 50-с дээш хувийг МАН эсэргүүцсэн” гэв. Эдийн засгийн хямралаас гарах олон хуулийн төсөл, боломж гаргалгааг Засгийн газар гаргасан ч өнгөрсөн хугацаанд УИХ дээр унаж байсан нь МАН-ын гишүүдийн эсэргүүцэлтэй нэг талаараа холбоотой. Тоо баримт дурдвал, УИХ-д суудалтай бүх намууд хамтарч Шийдлийн Засгийн газарт ажиллах хугацаандаа 30 гаруй хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Гэтэл Засгийн газрын танхимын хэмжээнд бүрэн дэмжиж боловсруулсан дээрх хуулийн төслүүдээс 20 гаруйг нь МАН эсэргүүцсэн байна. Үүний цаана, нийгэмд хандсан сөрөг хүчний байр суурийг тоолбол чамгүй олон болно. МАН-аас орон даяар өрнүүлсэн “Бид хамтдаа” аяныг энд иш татаж бас болох талтай.
Учир нь Засгийн газрын гишүүд өөрсдөө дээрх аянд оролцож, Засгийн газраа болохгүй бүтэхгүй талаас нь сурталдсан удаатай. Энэ талаар Б.Гарамгайбаатар гишүүн “Архангай аймагт очсон ажлын хэсэгт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар багтаж явсан ч хамтарсан Засгийн газрын гишүүд танхимынхаа үйл ажиллагааг шүүмжилж, буруутгаж байгаа баримт байгаа” хэмээн ярьсан.
Мөн тоо томшгүй халаа, сэлгээ… “Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт” гэх боловсон нэрийн дор улс төрийн томилгоо хийж, нам бүлгээр “ялгаварлан халах” явдал даамжирч сүүлдээ Захиргааны хэргийн шүүхээс ч салахаа болив. Энэ явдал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамд маш их мэдрэгдсэн талаар ажилчид нь хүртэл мэдээлэл хийж байв. Өчигдөр ч гэсэн УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын халаа, сэлгээ их хийсэн сайд нараас “Хамаатан саднаа томилох гэж хамтарсан гэрээ хийгээгүй биз дээ” гэж ам асууж харагдсан. Урьд өмнөх Засгийн газрын үед ч гэсэн төрийн албаны холио, солио яригддаг байсан ч 2012 онд 12, 2013 онд 18, 2014 онд 21 мянга гаруй төрийн албан хаагч ажлаасаа янз бүрийн үндэслэлээр чөлөөлөгдсөн гэж тоо баримт огцом өссөн нь дээрх асуудлыг иш татахаас өөр сонголтыг УИХ-ын даргад үлдээгээгүй ч байж болох талтай.
Юутай ч, Засгийн газарт хамтрахдаа байгуулсан хоёр намын “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний заалтуудаа МАН хангалттай биелүүлээгүй учраас энэ удаад Засгийн газраас хөөгдөх шахуу гарлаа. Гэхдээ АН, МАХН-МҮАН-тай хийсэн гэрээгээ цуцлалгүй, цааш үргэлжлүүлнэ. Суларсан зургаан сайдын суудалд тус намаас гадна, ИЗНН-аас томилгоо хийгдэх боломжтой. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг шинээр зургаан сайдыг томилох тогтоолын төсөл УИХ-д өргөн барьснаар баттай нэрс тодрох юм. Гэхдээ аль намын хэн ч бай, МАН-ын гаргасан алдааг битгий давтаасай. Ялангуяа, төрийн албаны халаа сэлгээг.
Харин МАН-ын зургаан сайд чөлөөлөгдөж, Засгийн газрын хүч суларсан нь УИХ-д суудалтай зарим намын хувьд олз болов. Тухайлбал, МАХН-ын гишүүн О.Баасанхүү өмнө нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулж байснаа эргэн сэргээх болсон тухайгаа бас нэг цагт МАХН-ын мах цусны тасархай байсан МАН-ыг Засгийн газраас хөөгдөж байгааг хараад өр өвдсөн тухай ярив. Түүнийхээр Ерөнхий сайд сайн, мууг ялгалгүй МАН-ын тодотголтой сайд нарыг огцруулах асуудлыг оруулж ирсэн нь зарим талаараа өөрийнх нь чадамжгүйг харуулж байгаа гэнэ. Тиймээс цаашид өөртэй нь адил сөрөг хүчний байр суурь илэрхийлдэг гишүүдтэй хамтран зарим нэг сайдыг огцруулах асуудлыг ярьж эхлэх бололтой. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Г.Уянга гишүүн ч О.Баасанхүүтэй сэдэл нэгдсэн. Тэгснээр МАНАН-гаас салсан МАН-аас хүн урвуулж, цаашид Засгийн газрын зарим нэг гишүүнийг огцруулахаар гарын үсэгний эрэлд гарах аж. Өмнө нь тэд МАН-ыг Засгийн газарт хамтарч байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэхэд хэрэгцээтэй 19 хүний гарын үсгийг цуглуулж чадаагүй юм.
САНАЛ НЭГТЭЙ ОГЦРУУЛАВ
УИХ-ын гишүүд Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийн талаар гурав орчим цагийн турш үг хэлж, асуулт асууснаар харъяа байнгын хороодын “Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь огцруулахыг дэмжье гэснийг дэмжье” гэдгээр санал хураасан юм. Ингээд,
1. Шадар сайд У.Хүрэлсүхийг 48 гишүүний 46 нь буюу 95.8 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Харин Ж.Батсуурь, Н.Энхболд хоёр татгалзсан юм.
2. Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үеэр 46 гишүүн санал өгч, 45 нь оргуулахыг дэмжсэнээр тэрээр огцорлоо. Түүнийг ганцхан Б.Болор гишүүн огцруулахаас татгалзлаа.
3. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарыг огцруулах санал хураалтад 48 гишүүн оролцож, 47 нь зөвшөөрсөн бөгөөд Я.Санжмятав гишүүн татгалзав.
4. Зам тээврийн сайд Н.Төмөрхүүг огцруулахыг дэмжье гэсэн санал хураалтад 45 гишүүн оролцож, бүгд огцрохыг нь дэмжсэн юм.
5. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзоригийг огцруулахыг 45 гишүүн оролцож, 43 нь зөвшөөрсөн бол Х.Болорчулуун болон Ц.Даваасүрэн гишүүн татгалзлаа.
6. Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг огцруулахыг М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Даваасүрэн, Ш.Түвдэндорж, Л.Цог, Л.Эрдэнэчимэг нарын зургаан гишүүн зөвшөөрөөгүй бол үлдсэн 38 нь түүнийг огцрууллаа.
Ингэснээр Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.
ХЭН ЮУ ХЭЛЭВ
А.Бакей: Өнгөрсөн зургаа, долоон сарын хугацаанд МАН-ын бүлэг сөрөг хүчний байр суурьтай ажилласан. Байж байгаад л мэдэгдэл хийдэг. Тэр нь эрх баригчийн бус сөрөг хүчний талаасаа. Хэлэлцэж байгаа хуулийг явуулъя гэхээр, ерөөсөө болдоггүй байсан. Учир нь МАН-ын бүлэг саад болдог. Жишээ нь, Хяналтын тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг хууль. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдэг чинь УИХ-аас баталсан хууль гэсэн үг. Үүнийг тухайн Засгийн газар мөрийн хөтөлбөрийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлээд явж байх ёстой байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнээд сайжруулах талаар тогтоол баталъя гэхэд, МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх ёсгүй гэсэн. Энэ бол хамтран ажиллахаас татгалзаж байгаа тод жишээ байсан. Дээр нь хамтарсан өдрийн маргаашаас эхлээд МАН-ынхан “АН засаг барьж чадахгүй. Бид хамтарч байж энэ улсыг аврах нь” гэсэн мессеж тарааж эхэлсэн. Гэтэл энэ нь хүртэл хэрэгжсэнгүй. Ийм маягтай байхад хамтран ажиллах итгэлцэл бүрдээгүй. Энэ байдлаараа цааш удаан явсан бол Монгол төрийн ажил улам хэцүү болох байсан. Үүнийг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй.
Д.Лүндээжанцан: АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ-ын бүтцийн байгууллагад үүрэг өгч байх жишээтэй. Тэр үүргийг биелүүлэх асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж, төрийн тэргүүн дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн ээлжит бус чуулганыг тогтоолын төсөл өргөн мэдүүлээгүй байхад зарлаж байх жишээтэй. Төрийн ёс жаяг ийм л болсон байна. Хоёрдугаарт, АН, МАН хоёр хамтарсан гэрээгээ биелүүлээгүй гэж үзсэн. Гэрээг нь авч үзэхээр АН, МАН хоёулангаас нь болсон зүйл байна. Тиймээс хариуцлагыг хамтдаа үүрэх хэрэгтэй. Мөн Сонгуулийн хууль одоо болтол орж ирээгүй. Гэрээг яаралтай цуцалж, МАН-ыг хөөж гаргахгүй бол болохгүй байсан байх. Яаралтай гэрээг хүчингүй болгоод сонгуулиа хуучнаар нь явуулж амар сайхандаа жаргая гэдэг үлгэрээр л сайд нарын асуудлыг ярьж байгаа байх.
О.Баасанхүү: Муу ажилласан сайд нарыг нэн түрүүнд огцруулах ёстой юм болов уу. Гэхдээ МАН явсанд би их баярлаж байна. Яагаад гэвэл, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулсан бохир зүйлийг МАН-ын ажлын хэсэг удахгүй гаргаж тавих гэж байгаа юм байна. Ажлын хэсэг нь одоо дүгнэлтээ гаргаж, бидэнтэй нийлэх юм байна. МАН энэ асуудал дээр өмнө нь гарын үсгээ харамлаж байсан. Энэ зургаан сайдын асуудал шийдэгдсэний наад тал нь хоёр сайд явах ёстой. С.Баярцогт, Л.Пүрэвсүрэн байна. Нэг нь гадаад орчинг будаа болгож байна. Нөгөөх нь төрийн албыг бусниулсан. Энэ хүнийг би нэгдүгээр ээлжид өргөн барина.
Ө.Энхтүвшин: АН багаа хуулж, үнэн төрхөө харууллаа. АН гэдэг байгууллага ард түмний, төрийн дээр гараад суучихсан юм байна. Ерөнхий сайд “Намайг тэгсэн юм” гээд нилээн удаж байгаад асуудлыг УИХ-д оруулж ирлээ. Ардчилсан намын хоёрдугаар ээлж хоолонд орох гэж яарч байх байна. З.Энхболд даргаас “Та гэрээнд гарын үсгээ зурсан. Нэг тал гэрээг цуцлахгүй энэ, гэж. Яагаад үүнийг дангаараа оруулж ирсэн юм бэ. Цаашдаа ингэж явах уу. Хоёрдугаарт нь зургаан сайд ямар ажилласан бэ” гэж асууя. Гуравдугаарт, Ерөнхий сайдад их хэцүү болно. Та бол уг нь намын асуудал тусдаа гээд байж байх ёстой байсан. Засгийн газрын асуудал таны эрхийн асуудал. Таныг элэг барьж байна уу, тийм бол та цаашаа бүр явахгүй.
З.Энхболд: Худлаа зүйлийг олон утаа давтаад үнэн болгох гээд байх шиг байна. Би АН-ын даргын хувьд хариулъя. Гэрээний 5.3 гэж бий. Аль нэг тал нь гэрээ зөрчөөгүй бол гэрээг дангаар зөрчихийг хориглоно. Гэрээг дүгнэсэн. Гэрээг хангалтгүй гэж үзсэнийг зөв гэж бодож байгаа. Гэрээг байгуулж, төрийн албанд сайдаар очихдоо хэдэн зуун төрийн албан хаагчийг халж, хамаатан садангаа ажилд авна гэж огт тохироогүй. Хэдэн хамаатан саднаа ажилд авахаас өөр юу ч хийгээгүй.
С.Ганбаатар: Бидний хувьд АН, МАН аль нь байх чухал биш. Зөвхөн засаглал тогтвортой байх ёстой гэж үздэг. Зургаан сайд ажлаа өгөх болоход л амьдрал муудчих юм шиг ойлгосон харсан явдалд харамсаж байна.Дубайн гэрээг байдгаар нь орилж байхад таг дуугүй байсан. Би Сангийн сайд руу олон тэрбум ам.долларын луйврыг баталгаажуулахын тулд тав хоногийн хугацаанд баталгаажуулах бичиг явуулсан байсан. Энэ юу болов гээд би гурван удаа албан бичиг явуулсан. Эрх мэдэлгүй үедээ мэлмийгээ нээдэг байдлаа анхаараарай. Өгвөл өгсөн юм шиг. Авбал авсан юм шиг ажилдаа шуурхай ормоор байна.
Г.Уянга: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нараа маш сайн ажилласан гэж магтаад огцруулах санал оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ. Намын шахалтад орохгүйгээр төрийн хуулиа бариад асуудлаа шийдэх бололцоо байсан. Өөрийнхөө хүсэл зорилгын эсрэг, өөрөө маш итгэл муутай, маш сайн ажиллаа шүү гэж матрын нулимс унагааж байгаа чинь нэг л биш байна. Таны огцруулах хангалттай үндэслэл бий. Төрийг өөрийг нь цэгцлэх бид яавал төрийг зөв болгох вэ гэсэн асуудал руу орох ёстой.

0 Сэтгэгдэл