Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Г.Дэнзэн хорих ангид өлсгөлөн зарлалаа
Алтанхуяг энэ сайхан залууг юунд хутгав аа. Гансүх ч яахав олон жил дагасан хүн. Энэ залуу хайран юм.
АТГ-ынхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн шалгаж буй юм. Түүнийг хорьж шалгах хоёр сарын хугацаа өнгөрсөн долдугаар сарын 20-нд дууссан бөгөөд дахин нэг сар хорьж шалгах шийдвэрийг шүүх гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн Г.Дэнзэн өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн байна.

Албаны хүний яриагаар, Г.Дэнзэн нь долдугаар сарын 21-нд өлсгөлөн зарлах өргөдлөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн захиргаанд өгч байсан юм байна. Ангийн захиргаа түүнийг өлсгөлөн зарлахад эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн хариу өгч, зөвшөөрөөгүй ажээ. Учир нь, тэрээр элэгний шар өвчнөөр гурван удаа өвдөж байснаас гадна уушгины удамшлын сүрьеэтэй байсан гэнэ. Иймээс хорихын эмч нар биеийн эрүүл мэндийг нь харгалзаж, энэ тухайгаа ангийн удирдлагад мэдэгдсэн юм байна.
Гэвч Г.Дэнзэн өчигдөр өлсгөлөн зарлах тухай өргөдлөө дахин өгсөн байна. Түүнийг өргөдлийг хорих ангийн удирдлагууд хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа ч өнөөдрөөс Г.Дэнзэн өлсгөлөн зарлахаар шийдсэн бололтой. Тэрээр хэд хоногийн өмнө гурван байгууллагад нийтдээ зургаан заалт бүхий шаардлага тавьсан байна. Энэхүү шаардлагыг нь биелүүлж, өөрийнх нь эрхийг хангахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Тухайлбал, хорих хугацааг нь дахин нэг сараар сунгасан явдлыг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад захидал бичсэн байна.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болох С.Олзод, З.Болдбаатар, М.Алдар нарт ханджээ. Энэхүү захидалдаа, “Хүнийг шүүхээр ял шийтгүүлээгүй байхад урьдчилж ял эдлүүлэхээ зогсооно уу. Хүнийг нотлох баримтаар биш сэжиг таамгаар хорьдог 1937 оны арга барилаа зогсооцгооно уу. АТГ-ын гар хөл болж, хэлсэн үг болгоныг нь биелүүлдгээ болино уу. Хараат бус ажиллана уу” гэсэн байна.
Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Бадамцэцэгт “АТГ-ын хэлсэн үг болгоныг хийдгээ болино уу. Хараат бус ажиллана уу. Хуулийн дагуу хяналтаа тавина уу” гэсэн шаардлага хүргүүлжээ.
Мөн АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Ц.Нямдорж, мөрдөгч Н.Тамир нарт ч захидал явуулжээ. Энэхүү захидалдаа, “Улстөрчид, төрд байгаа олигарх бүлэглэлийн гар хөл болж, улс төрийн захиалгаар хэрэг зохиохоо зогсооно уу. Шүүхээр хүнийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэвлэлээр зарлаж, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу. Хүнийг “Ганц худаг”-т нотлох баримтгүйгээр шүүхийн шийдвэр гарахаас өмнө хорьж, эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэхээ зогсооно уу” гэжээ.

0 Сэтгэгдэл
dsdsdfs
Монголын ард түмнийиг маш их доромжилж байсан энэ залуу одоо тэр их яриад байдаг Матемтик загварчлалаараа Шоронгийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэдгийг судлаад наанаа сууж байвал таарна!!!
2015.08.08
2015.08.07