Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Тайваньд хар шуурганы улмаас гурван сая өрх цахилгаангүй болжээ
Тайванд өнгөрсөн бямба гаригт Соуделлор нэртэй хар шуурга дайран өнгөрч зургаан хүн нас барж, дөрвөн хүн ор сураггүй алга болоод байна. Мөн зуу гаруй хүн хүнд хөнгөн шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Хүчтэй салхины улмаас модод үндсээрээ булгарч, сурталчилгааны самбарууд унаж, галт тэрэгний хэд хэдэн шугамыг хаасан байна.  Хамгийн аймшигтай нь хүчтэй шуурга хэдэн сая хүнийг гэрэл цахилгаангүй болгосон байна.  Тайванийн эрчим хүчний “Taipower”  компанийн мэдээлснээр 3,2 сая өрхийн гэрэл цахилгаан тасраад байгаа гэнэ. Энэ нь арлын түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй шуурга болоод буй аж.  Жанхуа, Таоюань, Синьбэй зэрэг олон хотод цахилгааны шугамууд унаж, их хэмжээний гэмтэл учирсан учраас ийн нийтээрээ цахилгааны хомсдолд ороход хүрсэн байна. Шинжээчдийн үзсэнээс хуй салхи арлыг баруунаас зүүн тийш нь бүхэлд нь гаталсан аж. Одоогийн байдлаар хуй салхи Хятадын эх газар руу 150 мянган хүн амтай хоолойн зүг хөдөлсөн  гэж үзэж буй. Шуурганы төвд хурд нь 58-48 хүртэл метр секунд байсан гэж тооцсон аж. Хэдийгээр Тайванийн зарим хотууд өртөөгүй ч сургууль, албан байгууллагууд энэ өдөр хаалгаа барьжээ.  Хэдэн зуун нислэг хойшлогдож, галт тэрэгний маршрутад ч өөрчлөлт оржээ. 2009 оны наймдугаар сард Моракот нэртэй хүчтэй шуурганы улмаас  тус улсад 650 хүн амь үрэгдэж байсан мэдээ бий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан