Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
МАН-ын 94 жилийн “баатарлаг” түүх нимгэрсээр л байна
Өнгөрсөн бямба ням гарагт нийслэл хотноо Хүй долоон худагт Хүрээ цам, даншиг наадам боллоо. Зүгээр нэг наадам болсон мэт боловч Хүрээ цам гэдэг нь шарын шашны гол зан үйл байлаа. Ардчилсан хувьсгал мандсанаас хойш 1998 онд цам дэглэсэн гэх боловч саяных шиг өргөн дэлгэр, бүрэн хэмжээгээр нь дэглээгүй гэнэ.
Шашин соёлын энэ том наадмыг нийслэлийнхэн, гадны жуулчид ихэд сонирхон үзэж сайн сайхнаар өгүүлэн, жил бүр гаргаж байх нь зүйтэй хэмээж байна.

Харин МАН-ын түшмэлүүд л үүнийг үл тоон үзсэнгүй, таг чиг өнгөрлөө. Найр наадамд дуртайгаараа алдартай М.Энхболдоос эхлүүлээд коммунистууд ер нь очсонгүй.
Хэргийн учир нь энэ бүхэн МАН-ын 90 жилийн баатарлаг түүхийг нь нэгмөсөн үгүйсгээд байгаагаас тэр.
МАН-ын 90 гаруй жилийн баатарлаг түүх нь чухамдаа монголын соёл түүхийг бүрмөсөн устгахад чиглэж байсантай холбоотой. Гэтэл МАХН буюу өнөөгийн МАН-ын 80 гаруй жилийн туршид оролдон байж устгаж үгүй хийсэн бүхнийг нь сүүлийн 25 жилд сэргээж, алж хөнөөсөн бүхнийг нь буруугүй хэмээн цагаатгаж байгаад манай коммунистуудын дургүй хүрээд байгаа нь энэ.

МАН монгол орноо байсан 700 гаруй сүм хийдийг оросуудтай нийлэн нураан сүйтгэж, тэнд шавилан сууж байсан лам нарыг нь аймаглан устгаад үүнийгээ түүхэндээ “Ийнхүү ардын хувьсгалын эсрэг илэрхий тэмцэж, ардчилсан байгууллын эвлэршгүй дайсан болохоо харуулсан дээд лам нарын харгис хүчийг хөдөлмөрчин ард түмэн ба ядуу доод лам нарын өрнөн сэргэсэн улс төрийн идэвх хөдөлгөөнд түшиглэн 1937-1938 онд үндсэнд нь бут цохив” “Монгол ардын хувьсгалт намын товч түүх. 1985. 187 дугаар тал” гэж бахархалтайгаар тэмдэглэсэн байдаг.
Гэтэл МАН-ын “Үндсэнд нь бут цохиж” алж хядсан тэр лам нарыг нь төр хэдийнээ цагаатгачихсан. “Дээд лам нар” хэмээн онцолсон ч тэр дээд лам нар нь өнөөдөр монголын шашин соёл, шинжлэх ухааны сод хүмүүс байсан болоод хувирчихсан, хөшөө дурсгалыг нь босгож найр наадам хийн дурсгалыг нь мөнхжүүлэх болоод байгаа.
Лам нарыг нь нэгэнт МАН хядчихсан болохоор сүм хийдийг нь нураасан. 700 сүм хийдийг нураан сүйтгэж бурхнаар  нь дотоод яамны төлөөлөгч, МАН-ын үнэнч албатууд бай буудаад сүүлд нь оросуудад сумны хонгио хий хэмээн хүргүүлсэн.
Өнөөдөр тэр сүм хийдүүд нь сэргэх замдаа ороод байна.
Гэтэл МАН-ын булайг дэлгэж түүхийг нь харлуулах нэг үйл явдал нь энэ Хүрээ цам. Лам нарыг нь алаад, сүм хийдийг нь нураагаад, хамаг л хувцас хэрэглэл, эд зүйлийг нь сүйтгээд, үнэт зүйлсийг нь МАН-ын гишүүн, дотоод яамны төлөөлөгчид гэрээдээ зөөгөөд алга болгосон ч үртэй хүн өсч, үндэстэй мод ургадгийн адилаар Хүрээ цамын хувцас хэрэглэл бүрэн сэргээд бүтэн зургаан цагийн турш бүжиж олныг баясгалаа. МАН-ынхан уг нь үндсээр нь устгаж үгүй хийлээ, одоо хэзээ ч сэргэхгүй гэж итгэж байсан байх л даа.
Энэчлэн МАН-ын түүхэндээ гайхуулаад байдаг устгаж үгүй хийсэн, алж хядсан, байхгүй болгосон гээд байдаг бүхэн эргэн сэргэж байна. Малыг нийгэмчилж хоршоолох хөдөлгөөн ялсан нь 1921 оны ардын хувьсгалтай дүйцэх түүхэн том үйл явдал гэдэг нэгдэлжих хөдөлгөөн, эсэргүү лам нарын хөдөлгөөнийг дарсан, хувийн өмчийг устгасан гэх зэрэг олон “баатарлаг үйлс” нь өөрсдийн нь түүхээс арилахад хүрээд байна. Ийм ч болохоор өөрсдийнхөө устгаад үгүй хийсэн шашны зан үйлд оролцохоосоо ичихээс яахав.

Харийн коммунистуудтай нийлэн хоёр гурван жилийн их ажил хөдөлмөр болж байж устгаж үгүй хийсэн зүйл нь 70, 80 жилийн дараа эргэн сэргэнэ гэж МАН-ын улаан коммунистууд зүүдлээ ч үгүй байх л даа. Өнөөдөр УИХ-д заларч байгаа МАН-ын гишүүд ч 26 жилийн өмнө ингэнэ гэж ёстой зүүдлээ ч үгүй, “Би коммунист”, “Шашин бол хар тамхи”  гээд гүйж байсан шүү дээ.
Одоо харин эрх мэдлийн төлөө улайран зүтгэж, төрийн эрх барихаар зүтгэж яваа энэ хүмүүс  энэ хүсэл нь биелбэл яах юм бол. Дахиад хоморголон устгаж, галдан шатаах юм болов уу.
Харин хувийн өмчийг устгасан хэмээн түүхэндээ ихэд баатарлагаар бичсэн атлаа өнөөдөр УИХ-д суугаа МАН-ын эрхмүүд бүгд дотоод гадаадад өмч хөрөнгөтэй, мал сүрэгтэй болчихсон байгааг юу гэж ойлгох юм бол.
Ийнхүү МАН-ын 94 жилийн баатарлаг түүхийн, улаан хавтастай зузаан номноос энэ намын улс орон, ард түмэн түүх, соёлынхоо эсрэг хийсэн бузар булай үйлс бүхэн нь хасагдан түүхийн нь хуудас нимгэрсээр л байна. Юу үлдэж, нэр дэвшигчид нь юугаар гайхуулах юм бол.

0 Сэтгэгдэл
зөв. Гэхдээ өөр өөрийн үед хийснээ гавьяа мэтээр гайхуулдаг нь МАН-ын буруу. 30 мянган хүн алснаа МАН зөв гээд л байгаа шүү дээ
Mun *****. Ter tuuhiig odoo ene nemd tohoh hereg yu baigaa. Tertee tergui tsag ue uuruu iim l zuund amidarch baisiim. Ene uil hezee negen tsagt bas l buruudna. Alivaa zuilin hem hemjee ihedheer yu boldog bilee. Mud l bas buruu baina geed guih l tsag irdegiim.
зөв. Гэхдээ өөр өөрийн үед хийснээ гавьяа мэтээр гайхуулдаг нь МАН-ын буруу. 30 мянган хүн алснаа МАН зөв гээд л байгаа шүү дээ
Хамгийн их уншсан