Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Зургааг гуравт хувааж чадсангүй
Б.ШИРНЭН

Тохиролцсонгүй. Дийлэнх олонх болохын тулд МАХН-МҮАН-ын “Шударга ёс эсвэл”, ИЗНН, Бие даагчдын зөвлөлөөс зургаан сайдад нөхөн томилох ёстой АН өчигдрийн байдлаар нэг ч сайдын нэрийг баталгаажуулж чадсангүй. Бүр АН-ын бүлэг ээлжит бүлгийн хурлаа хүртэл хийгээгүй нь намын фракцууд сандал, ширээний хуваарилалтад сэтгэл ханамжгүй байгааг илтгэх шиг болов.
Хуваарь ёсоор АН, МАН болоод МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах ёстой байсан ч АН-ын бүлэг хуралдахгүй, МАН-ын бүлэг мэдээлэл хийхгүй, “Шударга ёс” эвсэл сайдын асуудал яриагүй гэсээр ээлжит бус чуулганы зургаа дахь өдөр өнгөрөв. Ямар ч байсан сайд нарын томилгооноос болж, тодорхойгүй байдал үүсчихээд байгаа нь л тодорхой байлаа.

Нэр дэвшигчээс эхлээд нэрээ дэвшүүлэгч хүртэл


Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болсны шалтгаан нь нэн шаардлагатай гэсэн хуулийн төсөл батлах. Бүр нарийвчилбал, МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг батлах байв. Үүн дээр одоо наад утгаараа зургаан сайдыг томилох, цаад утгаараа  нарийн төвөгтэй улс төрийн нүүдэл хийх шаардлага тулгарав. Тиймээс Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн тааллаар өргөн барьсан нэрсийг нь УИХ шууд батална гэж байхгүй. Эхлээд, намын бүлэг, эвслүүд, дараа нь нам доторх фракцууд, эцэст нь яамдын цар хүрээгээр хуваарилалт хийж, ирэх оны сонгуульд базаах ёстой. Энэ утгаараа сулраад байгаа зургаан сайдын суудалд аль намын хэнийг тавих вэ, гэдэг нь нэг өдөр шийдэх асуудал биш. Гэсэн ч төрийн ордноос сурвалжтай таамгаар бол зарим сайдын нэр тодроод байгаа юм.
Тухайлбал, Шадар сайд асан У.Хүрэлсүхийн суудалд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр яригдаж байна. Бараг сайд нар халаагаа өгөөгүй шахуу байхад түүнийг Шадар сайд мэтээр ярьж, бичиж байсан нь оргүй хоосноос үүдэлтэй биш. Нөгөөтэйгүүр, сайд нарын таамаг янз бүрээр солигдох бүрд түүний нэр огт байрнаасаа хөдлөөгүй. Н.Энхбаяр хэсэг хугацаанд ирээд явахдаа, Н.Алтанхуягийн Засгийн газрыг орвонгоор нь эргүүлж, АН-тай сонгуульд хамтран ханцуй шамлахаар болсон гээд бишгүй олон үйл явдал өрнөсөн.
Тиймээс экс Ерөнхийлөгч хүүгийнхээ ирээдүйн зам мөрийг тэгшилж, эртнээс эрх ямба эдлүүлэхээр зүтгэж байгаа ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч, Шадар сайдын суудалд түүнээс өөр нэр дэвшигч яригдсангүй. Гэхдээ, Э.Батшугар өөрөө сайд болох эсэх нь эргэлзээтэй.

Харин Сангийн сайдад Алтангадасын Я.Санжмятав, МҮДН-ын Н.Батбаяр нар яригдаж эхэллээ. Н.Батбаярын хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нэр хүнд нь буурсан ч ирэх сонгуульд АН “Чингис бонд”-оор “нууц зэвсэг” хийхээр бол хэрэг болох л хүн. Гэхдээ түүнээс илүү Я.Санжмятав “ханатай” хүн гэж яригддаг билээ.

Мөн Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нарын нэр бичигдэв. Хэрвээ, АН-ын даргын хувиар “АН фракцгүй боллоо” гэж хэлсэн З.Энхболдын үгийг эс тооцвол МоАХ Зам тээврийн яамыг авах бүрэн хүчтэй. Тэднээс гадна, Хөдөлмөрийн сайдад бие даагчдын төлөөлөл болох Ц.Даваасүрэнгийн нэр  яригдаж эхэлсэн байна.

Харин дээр дурдагдсан нэрсийг бүлэг, фракцууд санал болгож байгаа бол “сайн дураараа” сайд болох хүсэлтэй нэгэн ч тодров. Түүнийг Б.Нарахүү гэдэг. МоАХ фракцтай ширүүн өрсөлдөөн өрнүүлж чадахгүй түүнийг Ж.Батзандан, Б.Болор, Л.Гантөмөр, М.Батчимэг, Х.Тэмүүжин нар Зам тээврийн сайдад суулгахаар зам, мөрийг нь засч эхлэв. Ингэхдээ, “Засгийн газрын томилгооны квотын хүрээнд шинэ залуу үеэ дэмжиж Б.Наранхүүг Зам тээврийн сайдад санал болгож байна” гэсэн утгатай албан хүсэлтийг  бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн юм.

“Шударга ёс” эвсэл шийдвэрээ хэлээгүй

Сайд нарын нэрс тодрохгүй, төрийн ордноор нэг шивнэлдсэн хүмүүс байгаа нь зарим талаараа “Шударга ёс” эвсэл шийдвэрээ хэлээгүйтэй холбоотой гэдгийг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн. Тэрээр АН-ын бүлгийн хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа нь “Шударга ёс” эвслийн бүлэгтэй холбоотой гэж үзсэн. Энэ нь нэг ёсондоо хэдэн сайдын суудал, ямар яам авмаар байгаагаа хэлэхгүй байгаагаас АН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаа гэсэн үг. Харин “Шударга ёс” эвслийн бүлэг бүлгийн хурлаараа сайд нарын асуудлыг яриагүй гэж тас гүрийв.

Тиймээс тэдэнд “Засгийн газар, сайд нарын асуудлаас илүү Өршөөлийн хуулийг ээлжит бус чуулганаар батлуулах нь чухал” гэж хэлэхээс өөр арга байгаагүй байх. Үүний хажуугаар, АН-ын бүлэг тэдэнд эхэлж санал тавих байх гэдгийг ч цухуйлгав.

Харин тэдний хэлэлцсэн гэх Өршөөлийн хуулийн талаар өчигдөр нэг шинэ мэдээлэл гарсан нь АТГ-аас эх сурвалжтай байв. Хууль зүйн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж байгаа учраас дэгийн дагуу нам, эвслийн бүлгүүд энэ Өршөөлийн хууль гэдэг хоёр үгнээс өөр зүйл яриагүй. Гэвч АТГ энэ хууль гарвал, шалгаж байсан хэд, хэдэн хэрэг нь хэрэгсэхгүй болно гэдгийг нийгэмд тараасан юм.

Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн есдүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан бөгөөд үүнд нь,        
• Хээл хахууль авах (Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл)
• Хээл хахууль зуучлах (Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг) гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заасан байна.
Харин төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгажээ. Хэрвээ хууль энэ чигээрээ батлагдвал, Өршөөлийн хуульд хамрагдаж буй одоо АТГ-т шалгагдаж байгаа эрүүгийн 45 хэрэг хэрэгсэхгүй болох юм байна. Үүнээс үүдэн улсад учруулсан 12.2 тэрбум төгрөг ч салхинд хийсэх бололтой. Мөн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох ю гэдгийг АТГ-аас мэдэгдэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан