Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хүүхэд харагч нь 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна
ЗӨВ ШҮҮ
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нар өнөөдөр /2015.08.11/ хэвлэлийн хурал хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 3 жил хэлэлцэгдэж байж энэ оны 07 дугаар сард УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, хууль хэрэгжихэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны багцад хүүхэд харах үйлчилгээнд зориулан 50 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд ажиллаж байна гэв. Мөн түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан энэ сарын сүүлээр хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр олон зүйл илүү тодорхой болно гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл мэдээлэл хийх үеэр, орон нутагт Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл дутмаг байна. Энэ хуульд, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх ба 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. 3 иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална” гэдэг заалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
Мөн энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон болохыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хэлэхдээ, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж дараа одоо байгаа цэцэрлэгийн гаднах талбайн хэмжээг зөв зохистой ашиглах горим уруу шилжих хэрэгтэй гэв.
Төгсөлд нь Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

0 Сэтгэгдэл
2015.08.11