Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Цэвэрлэгээ эхэллээ
Яам, агентлагийн удирдлага өөрчлөгдөөд тамгаа гардаж аваад эергээр бол багаа бүрдүүлж, сөргөөр бол цэвэрлэгээнээс ажлаа эхлүүлдэг. Ялангуяа засгийн эрх баригч нам улс төрийн хүчин өөрчлөгдсөн л бол энэ бичигдээгүй хууль үйлчилсээр байгаа. Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг чөлөөлөгдөж түүний үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ түр хариуцаж буй. Түр хариуцаж байгаа сайд тушаал гаргаж Хөдөлмөрийн хэлтсийн 16 даргыг чөлөөлсөн гэлээ. Тиймээс энэ шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэв.
Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж ажилд томилогдсон Хөдөлмөрийн хэлстийн дарга нар болон өөр хоёр удирдах албан тушаалтан нийт 18 хүнийг хоморголон халлаа гэж тэд үзжээ. Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажиллах эхний өдрөө ийм шийдвэр гаргаж оронд нь түр орлон гүйцэтгэгчид томилсныг МАН-ынхан эсэргүүцсэн нь энэ. Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу тухайн орон нутгийн Засаг даргатай зөвшилцөж томилдог албан тушаалтнууд нь Хөдөлмөрийн хэлтсүүдийн дарга аж. Иймээс УИХ-ын ээлжит бус чуулган завсарлахаас өмнө ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас шаардсан юм.
Тэгвэл С.Эрдэнэ сайд энэ мэдээллийг үгүйсгэж “Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчаар томилогдсон учраас төрийн хуулийн дагуу сайдын эрх үүргийг хариуцаж ажиллаж байгаа. Нэг ч хүн ажлаас нь халаагүй, нэг ч хүн томилоогүй. Харин хуульд нийцээгүй, үндэслэлгүй, хууль бус тушаалуудыг л хүчингүй болгосон. 16 аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гээд бараг найман сар шүүхээр явж байна. Ер нь бол 21 аймаг, есөн дүүргийг тэр чигээр нь өөрчилсөн байсан шүү дээ. Иймээс халсан, томилсон үндэслэлүүдийг нь би хэд хоног судалсан” гэж тайлбарлав.
Түүнээс гадна өмнөх сайдын үед хууль зөрчсөн асуудал байсныг ч сөхөж гаргалаа. Хөдөлмөрийн Үйлдвэр сургалтын төв гээд гурван байгууллагыг нэгтгээд шинэ байгууллага болгожээ. Бүтцийн өөрчлөлт нэрийдлээр гурван даргыг ажлаас нь халсан аж. Хөдөлмөрийн хуулийн 49-д “Тухайн байгууллага татан буухаас өөр нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халахыг хориглоно” гэж заасныг Хөдөлмөрийн яам өөрөө зөрчсөн байж.
Хөдөлмөрийн сайдын ажлаас чөлөөлөгдсөн С.Чинзориг Шийдлийн Засгийн газар байгуулагдахад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлстийн дарга нар болон мөн тооны МСҮТ-ийн захирлуудыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дарга нар учир чөлөөлж нээлттэй сонгон шалгаруулна хэмээх тайлбарыг экс сайд өгч байв. Тэдний оронд томилогдсон хүмүүс сайдтайгаа хамт чөлөөлөгдсөн нь араасаа яахын аргагүй хардлага төрүүлээд байна. Өмнө нь өөрийн намынх нь сайд 50 орчим хүн ажлаас нь чөлөөлж байхад дуугараагүй мөртлөө өнөөдөр 18 хүн чөлөөлсөн учир шаардлага гардуулаатахав. Тэгэхээр өмнө нь улс төрийн шинжтэй томилгоо хийсэнийг нь өөрчилсөнд дургүйцсэн мэт харагдуулаад байгаа юм. Төрийн албан хаагч намын харьяалалгүй болсон гэх боловч үнэн хэрэгтээ засаг солигдох, сайд өөрчлөгдөх тоолонд томилгоонд хамгийн их өртдөг хүмүүс бол яам, тамгын газрын хэлтэс, газрын дарга нар байдаг нь нууц биш. МАН Засгийн газарт хамтарсны дараа хаа сайгүй халаа сэлгээ, томилгоо өрнөж, өөрсдийн хүмүүсээ байршуулж хэрүүл тэмцэл нь шүүхэд очиж байсан. Харин одоо Ардын нам засгаас гарсан учир эрх баригчид нь цэвэрлэгээгээ хийж эхлэх нь мэдээжийн хэрэг.

0 Сэтгэгдэл