Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Өршөөлийн хууль бүр өөр байдаг
Б.БААТАР

Олон улсад Өршөөлийн хуульд хэрэг хийсэн хүн болгон хамрагдаад авсан ялын хэмжээг бууруулаад байдаггүй. Улс болгоны Өршөөлийн тухай хууль өөр байдаг бөгөөд тухайн ял авсан хэрэгтний хийсэн хэрэг, ял эдэлж байх хугацаандаа сахилга бат сайн байсан зэрэг олон үндэслэл харж байж хамруулах боломжтой байдаг байна. Олон улсад ихэнхдээ хүнд, хөнгөн гэж хэргийг ангилж Өршөөлийн тухай хуульд хамруулах хуралд бүртгүүлдэг байх жишээний.

Лалын орнуудад Өр-шөөлийн тухай хууль төдийлэн бүрэн төгс хэрэгждэггүй. Учир нь, ял авсан хүмүүсийн хувьд олонхи нь хүнд хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, олон нийтийн газар үй олноор нь хөнөөх зэвсэг тээвэрлэсэн, террорист халдлага үйлдсэн зэрэг Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй ялтан маш их. Тэднийг шинэ удирдагч, шинэ засаг төрийн зүтгэлтнүүд л шоронгоос суллаж чадна. Өршөөлийн хууль төдийлэн үйлчлэхгүй гэж хэлж болно.

АНУ-ын хувьд Өршөөлийн хуульд хоёр төрөл бий. Нэг нь өөрийн улсад ашигтай хүнд Өршөөлийн хуульд хамруулах. Нөгөө нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдах. Олон улсад террорист үйл ажиллагаа явуулсан онц ноцтой гэмт хэрэгтэнг улсдаа ашигтайгаар суллах, Өршөөлийн хуульд хамруулах, улмаар улсын бүрэн хяналтад чөлөөлөх тохиолдол өнгөрсөн 15 жилд хоёр, гурван удаа гарч байсан.

Гэхдээ улсад ашигтай гэдгийг урвуулан ашиглах гэж хэлж байгаа юм. Өршөөлийн тухай хуулиар АНУ-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэлмэгдсэн, ял эдэлж байх хугацаандаа сахилга бат маш сайн байсан зэрэг үндсэн дөрвөн шалгуураар  Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуулийн бүртгэлд ордог. АНУ-ын Өршөөлийн хуулийн зүйл заалтад “Гэмт хэрэгтэн өөрийн буруутай үйлдлийг сайн дураар хүлээн зөвшөөрч дахин зөрчил гаргахгүй байх тохиолдолд” гэсэн өгүүлбэр нь олон улсын хуулийн ферм, ажиглагчдын анхаарлыг ихэд татдаг.  Ерөнхийдөө маш олон хүнийг АНУ Өр-шөөлийн хуульд хамруулдаг. Гудамжинд хэрэг хийсэн, согтуугаар тээвэр жолоодож байгаад зөрчил гаргасан, танхайн гэмт хэргүүд, насанд хүрээгүй хүүхдүүд гээд олон хүнийг өршөөлд хамруулах боломжтой байдаг. Харин Өршөөлийн хуульд хамрагдсан ч гэсэн давтан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд насан турш уг хуульд хамрагдах боломжгүй. Амьдралдаа ганц л удаа тухайн хуульд хамрагдах боломжтой.

Олон улсад өршөөл үзүүлэх тухай хуулийн талаарх ном хэвлэлүүд олон  байдаг. Дагнаад өмгөөлдөг өмгөөлөгч нар ч бий. АНУ-ын Техас муж, ХБНГУ, Канад болон ОХУ-ын Өршөөлийн тухай хуулиуд өөр хоорондоо бага зэргийн өөр байдаг. Эдгээр оронд өршөөл үзүүлэх тусгай комисс байнга ажилладаг. Хэрэгтэн ялтнууд Өршөөлийн хуульд материалаа бүрдүүлээд өгдөг бол эхний ээлжинд тусгай комисс нягталж шалгаж баталдаг байх жишээтэй. Гэхдээ дотроо бас зөвлөл, хороо гээд хоёр үе шаттай. АНУ-ын нэг давуу тал ялтнуудад хараа хяналт тавьж, тэдэнтэй сард нэг удаа  ярилцлага хийдэг. Энэ нь Өршөөлийн хуульд хамруулах эхний алхам болдог байна. Давхар судалгаа явуулж, өмгөөлөгчтэй нь байнгын холбоотой байдаг. Хэрэв зөвлөл Өршөөлийн хуульд хамруулах тухай баталгаа гаргаж өгөх юм бол тухайн ялтанд нийгмийн баталгааг нь давхар бий болгож өгдгөөрөө АНУ-ын Техас муж, Канад улсад хууль зүйн таатай орчин бүрддэг байна. Канадын хувьд Өршөөлийн хуулийн тусгай комисс нь үндсэн таван бүс нутгаас тус бүр хоёр хүн ажилдаг. Мөн зөвлөл хорих ангийн захиргаа, сэтгэл зүйч, мужийн цагдаагийн байгууллагаас ялтны тодорхойлолт авч улмаар танилцдаг. Ингээд ялтанд болзол буюу боломж олгоод хугацаа өгдөг. Энэ хугацаанд ялтан хохирогч талд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, уулчлалт гуйсан зэрэг үүрэг даалгаврыг биелүүлсэн байх ёстой. Ингээд зөвлөл зөвшөөрвөл бүх юмыг нь бэлтгээд Ерөнхийлөгч рүү явуулдаг. 

Хятад улсад Өршөөлийн тухай хууль хамгийн хүнд хэцүүд тооцогддог. Одоогийн байдлаар олон улсад БНХАУ-ын хууль зүйн салбар хамгийн хатуу хэвээр байсаар байна. Өршөөл үзүүлэх нь тун ховор. Тэгвэл олон улсын жишигт тухайн улсыг хэр их хүн шоронд орсон нэгэн судалгаа байдаг бөгөөд энэхүү судалгаанаас хамаарч Өршөөлийн хуульд хамрагдах нэг хүний тоог гаргадаг байна. Өөрөөр хэлбэл олон улсад 100 мянган хүн ам тутамд ноогдох хоригдлын тоогоор тодорхойлдог аж. Энэ үзүүлэлтээр дэлхийн бүх улсыг АНУ тэргүүлж байдаг бөгөөд 100 мянган хүн амд ноогдох хоригдлын тоо 730. Эдгээр 730 хүнээс нэг хүн Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой талаар олон улсын хууль эрх зүйн мэргэжилтнүүд онцолдог аж.

ОХУ-ын Өршөөлийн хуул-ийн түүхэнд 1952 онд ЗХУ байх үед хэрэгжсэн их өршөөлийн хууль хэрхэн хэрэгжсэн, үр дагавар нь яаж гарсан талаар Надежда Николаевна Куршева онцлон тэмдэглэсэн байдаг. ЗХУ-ын гавьяат хуульч тэрээр 1952 онд Л.Берия нэртэй өөрийн байгуулсан хорих анги, цөллөгийн газруудыг суллан нийтийг хамарсан өршөөл үзүүлэхэд Улаан-Үүд хотод ажиллаж байсан түүхтэй. И.Сталиныг өөд болсны дараа гурван долоо хоногийн дараа түүхт үйл явдал болж Л.Бериягийн тушаалаар таваас доош жилийн ялтай сая гаруй хоригдол Өршөөлийн хуульд нэгэн зэрэг хамрагдаж ЗХУ-ын өнцөг бүрт эрх чөлөөтэй болж байсан юм.

Түүхэнд иймэрхүү олноор нь Өршөөлийн хуульд хам­руулж байсан удаа дахиж бо­лоо­гүй юм. Учир нь, тухайн үеийн шийдвэр нийгэмд маш сө­рөг үр дагавар авчирч, гудам­жинд гарсан гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн байдаг бай­на. Өршөөлийн тухай хуульд хам­рагдах гэж байгаа, хамрагдсан хүн болгон энэхүү түүхт үйл явдлыг сайн мэдэж авсан бай­даг талаар хуульчид ярьдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан