Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Маргааш олимпоос алтан медаль хүртсэн өдөр
Монгол хүн олимпийн дэвжээнээс алтан медаль хүртсэн өдөр өнөөдөр тохиож байна. Наймдугаар сарын 14 буюу 2008 оны энэ өдөр Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан түүхэн өдөр билээ. Энэ өдөр олимпийн тэнгэрт Монгол төрийн алтан соёмбот далбаа мандаж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр эхний барилдаандаа Японы бөх, Афины олимпийн аварга К.Сузукиг 1 минут 26 секундын дотор цэвэр ялж байлаа. Японы бөх Бээжингийн олимпт алтан медаль хүртэнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсныг Н.Түвшинбаяр ийнхүү эвдсэн. Дараа нь Германы бөх, Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Бирла, Өмнөд Солонгосын бөх Жан Сун нарыг илт давуугаар ялсан. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Азербаджайны бөх М.Миралиевийг ялсан бол алтан медалийн төлөө Казахстан улсын бөх А.Зиткийг вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн болзол хангаж байлаа.

Наймдугаар сарын 14-ний энэ өдөр монгол хүн бүр нүдэндээ баярын нулимстай, Найдангийн хүүгээр бахдан биширч байлаа. Нийслэлчүүд төв талбайдаа баяраа тэмдэглэн, баярын парад хийж байсан нь хэн хүний сэтгэлд саяхан мэт санагдаж буй биз ээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан