Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ёс төдий хаасан “ээлжит бус”-аар юу амжуулав
Б.ШИРНЭН
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар энэ сарын 3-ны өдрөөс эхэлсэн ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж, өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан хаалтаа хийлээ. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэнээр энэ долоо хоногт дахин ээлжит бус чуулган зарлаж, хориг хүлээж авах асуудлаас гадна, зургаан сайдыг нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр болж байна.
Харин ээлжит бусаар хуралдсан 11 өдөрт Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай болон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Харин ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуваарьт багтаж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулсан юм.
МАН-ыг Засгийн газраас гаргав
МАН ээлжит бус чуулганы эхний өдрөөс эхлээд л “МАН-ын гишүүдийг Засгийн газраас гаргах асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн явдал” гэж үзсэн. Үндсэндээ, тэдний зөв байв. Учир нь, Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах, нөхөн томилох зэрэг асуудал нь Засгийн газрын тэргүүний бүрэн эрхэд хамаардаг. Тиймээс өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан буруугаа УИХ-ын дарга залруулж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулсан юм. Үүний дараа Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгөх төрийн бус байгууллага олноор гарч ирсэн ч МАН-ын сайд нарын асуудлыг гацааж чадсангүй.
МАН-ыг Засгийн газраас гаргах асуудлыг хэлэлцэж, сайд бүрээр санал хураахад олонх нь дэмжсэн учраас МАН-ын сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан (наймдугаар сарын 6-нд) нь ээлжит бус чуулганы онцлох үйл явдал байлаа. Одоо МАН бүхэлдээ сөрөг хүчин болсон ч тус нам УИХ-ын 26 суудалтайгаас үүдэн сөрөг хүчний байр суурь илэрхийлэхээс өөрөөр АН-тай хүч тэнцэхгүй болоод байна.
Эдийн засгийн реформ эхлүүлэв
Харин МАН-ын сайд нарыг танхимаас гаргасны маргааш буюу өнгөрсөн 7-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Хууль батлагдсанаар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн хууль үйлчилж эхэлсэн юм.
Харин энэ хуулийн үйлчлэх хүрээнд Авилгын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудад хамаарахгүй болсон нь жинхэнэ утгаараа Эдийн засгийн реформ боллоо гэж судлаачид үзэж байна.
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар энэ сарын 3-ны өдрөөс эхэлсэн ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж, өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан хаалтаа хийлээ. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэнээр энэ долоо хоногт дахин ээлжит бус чуулган зарлаж, хориг хүлээж авах асуудлаас гадна, зургаан сайдыг нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр болж байна.Харин ээлжит бусаар хуралдсан 11 өдөрт Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай болон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Харин ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуваарьт багтаж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулсан юм.

0 Сэтгэгдэл