Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллаж байна
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан орон, нутгийн ажил байдал, бүтээн байгуулалт болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо үеэр Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Мөн Улаангом суман дахь Гудамж төслийн явцтай танилцаж, цэнгэлдэх хүрээлэн, дулааны 2 дугаар эх үүсвэр зэрэг бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцаж, орон сууцны шинэ хорооллын нээлтэд оролцох юм. Мөн “Бумномин” ХХК-ний махны үйлдвэр, “Арвижих-Увс” ХХК-ний хөөсөнцөр, сэндвичин хавтан болон төмрийн үйлдвэр, “Зэл говь” ХХК-ний модны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

Үүний дараа Увс аймгийн Тариалан сумын ажил байдалтай танилцаж, эрүүл мэндийн төв болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийнэ.

Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан