Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Н.Энхбаяр МАН-ынхантай уулзаж байгаа юу
Т.ЦЭЛМЭГ

Гол баатар байснаа нэг л өглөө эсрэг талын дүр болсон Ардын намаар сонин юу байгаа вэ. Хэдий сөрөг хүчин болсон ч дотооддоо багагүй тэмцэлтэй хэвээрээ гэнэ. Ардчилсан намын урилга ирснээс хойш засагт “хамтарна”, “хамтрахгүй” гэсэн хоёр хэсэгт албан бусаар хуваагдсан гэхэд болно. Одоо “хамтрахгүй” гэсэн талынхан ч намынхаа удирдлагуудын амыг асууж эхэлсэн. Ямартай л “Ардын хүч” гэх шинэхэн фракц байгуулж, тэмцэгчид болохоор шийдэв бололтой. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны хууччуул энэ фракцыг бүрдүүлж байгаа гэх. “Ардын хүч”-ийнхэн улс төрийн буруу алхам хийж, Шийдлийн Засгийн газарт ороод удалгүй хөөгдсөн МАН-ын удирдлагуудыг бу­руут­­гаж байгаа аж. Түүнээс гад­на тэдэнтэй “Шинэчлэлийн хо­­роо” хүч хавсарч магадгүй нь.

МАН-ын ээлжит Бага хурал, улмаар Их хурлаа ч гэсэн хуралдуулах шаардлага тавих тухай ярилцаж байна. Түүнээс гадна хариуцлагагүй үйлдэл гаргасан намынхаа дарга, генсек, Удирдах зөвлөлийг бү­рэн бүрэлдэхүүнээрээ огц­рох ёстой гэж үзэж буй гэнэ. Ерөнхийдөө М.Энхболд, Ж.Мөнх­бат нарын эсрэг У.Хүрэл­сүх, Сү.Батболд на­рыг удахгүй хөдөлж эхлэх тухай мэдээлэл бий. Ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуульд МАН-ын бүлгийн гишүүд са­нал зөрүүтэй байсан ч гэх. Энэ нь тэднийг багагүй зөрчилдүүлсэн аж. Ардын намын жирийн гишүүдээс эхлээд фракц, жигүүрийнхэн, УИХ-ын зарим гишүүн намын­хаа удирдлагуудыг улс төрийн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохыг сануу­лаад хүлээж авахгүй бол жагсаал цуглаан хийхээр төлөв­лө­сөн гэсэн “бор шувуу” Тус­гаар тогтнолын ордноо нисч явна. Өндөр цагаан байшинд сүүлийн үед болсон өөр нэг сонирхолтой мэдээлэл бол МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдоно. Салхилах л гэж Монголд ирсэн Н.Энхбаяр эрх баригч АН-ынхантай хоосон байгаа сайдын суудалд томилгоо хийхээр зөвшилцөөд завгүй яваа. Түүнийхээ хажуугаар ч багагүй ажил амжуулж бай­гаа аж. Сөрөг хүчин МАН-ын удирдлагуудтай сэм уулзалдсан нь цаагуураа нэ­гийг зөгнөнө. Анхнаасаа нэг угшилтай МАН, МАХН-ын хооронд эргэн эвлэлдэх далд хүсэл байсаар ирсэн. Чухам юу ярьсан талаарх мэдээлэл хомс боловч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нартай Н.Энхбаяр уулзсан гэдэг мессэж зүгээр ч нэг хоосноос гараагүй байх. Улаан цэнхэр ялгаагүй уулзаж яваа МАХН-ын даргын дараагийн нүүдлээс улс төрийн нөхцөл байдал хамааралтай болчихоод байгаа нь харамсалтай нь үнэн. Түүнээс нь урьтаад МАН дотор шинэчлэгчид салхи үлээлгэчихвэл улс төрийн яриа хэлэлцээ өөр тийш эргэж таарна. Энэ намрын улс төр хэдэн сайдын томилгооноос гадна МАН-д өрнөж ч магадгүй дүр зураг гаргах нь бололтой.           
0 Сэтгэгдэл
mangar sexy zurag bna sh dee. enkhbayar bayariig aimaar hussen hartsaar haraad hahaha
хариуцлага тооцохгүй бол урагшлахгүй.
Хамгийн их уншсан