Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Хоёр Солонгосын албаныхан уузлаа
Умард болон Өмнөд Солонгосын нөлөө бүхий албаны хүмүүс хэлэлцээ хийсээр байна. Тэд Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахыг оролдож байна.

Хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд хоёр тал энэ долоо хоногийн пүрэв гарагт харилцан гал нээсэн юм.

Тус хоёр улсын албаны хүмүүс түр эвлэрлийн гэрээ байгуулсан Панмүнжом тосгонд өчигдрөөс хэлэлцээ хийж эхэлсэн билээ.

Өмнөд Солонгосыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ким Куан Жин тэргүүтэй албаны хүмүүс төлөөлж байгаа бол Умард Солонгосыг Солонгосын ардын армийн улс төрийн ерөнхий товчооны тэргүүн Хуан Пён Со тэргүүтэй албаны хүмүүс төлөөлж байна.

Уулзалт орон нутгийн цагаар өчигдөр орой 6:30 цагт эхэлсэн юм. Төлөөлөгчид өнөөдөр үдээс хойш 03:00 цагт дахин уулзана.

Бямба гарагийн орой гэхэд Сөүл Умард Солонгосын эсрэг суртал нэвтрүүлгээ зогсоохгүй бол халдлага үйлдэнэ гэж Умард Солонгос Өмнөд Солонгосыг сүрдүүлж байсан юм.

Гэхдээ бямба гарагт ямар нэгэн ноцтой хэрэг гаралгүйгээр тайван өнгөрлөө.

Цэрэггүй бүсэд мина дэлбэрэн хоёр цэрэг нь ноцтой шархадсантай холбоотойгоор Өмнөд Солонгос энэ сарын эхээс хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээрээ Умард Солонгосыг шүүмжилж эхэлсэн юм.

Умард Солонгос мина дэлбэлсэн гэх мэдэгдлийг Пхеньян үгүйсгэсээр байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан