Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Хоёр Солонгос хэлэлцээрээ үргэлжлүүлнэ
Хойд болон Өмнөд Солонгосын дээд албаныхан өчигдөр хэлэлцээрийн ширээний ард суулаа. Дайны ирмэг дээр байгаа Солонгосын хойгийн хямралыг энхийн замаар шийдэхийн тулд энэхүү уулзалтыг хоёр улсын хилийн заагт байх  Пханмунжомегийн бүст зохион байгуулж байгаа юм байна.

Өмнөд Солонгосын талаас  Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Гван Жин, Хамтын ажиллагааны сайд Хон Ён Пе болон Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгосын асуудлаар хэлэлцэх хойд Солонгосын өндөр албан тушаалтнуудыг төлөөлөн Ким Ян Гон,  Хойд Солонгосын армийн улстөрийн удирдах захирал Хван Бен Со нар хэлэлцээрийн ширээний ард суужээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэхүү хэлэлцээрээс хоёр улсын хооронд үүсээд буй хурцадмал байдлыг намжаах, цаашид харилцаагаа ахиулах боломж нээгдэнэ гэж итгэж буй гэжээ.  2+2 хэмээх уулзалтын эхнийх нь 10 гаруй цаг үргэлжилсэн бөгөөд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй учраас ийн ахин товлосон байна.  Хэлэлцэгч талууд өөрсдийн байр суурийг илэрхийлээд Солонгосын хойгийн хямралыг шийдвэрлэх талаар санал солилцсон байна.

Наймдугаар сарын 20-нд хоёр Солонгосын цэрэггүй бүсийн ойролцоо гарсан буун дуунаас үүдэн хоёр Солонгосын харилцаа хурцадмал байдалд шилжээд буй. Сөүлийн мэдээлснээр  Хойд Солонгосын зүгээс  Өмнөдийг Пхеньяний эсрэг суртал ухуулга чанга яригчаар явуулсан гэж үзэн гал нээсэн гэж мэдээлж буй юм. Пхеньян Сөүлээс 48 цагийн дотор суртал ухуулгаа зогсоохыг шаардсан бөгөөд бямба гаригийн өглөө энэ хугацаа нь дууссан учраас ийн хэлэлцээрийн ширээний ард суухад хүрсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан